Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Өнөөдөр болсон Засгийн Газрын ээлжит хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагийн эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ. 

Кино урлагаар дамжуулан үндэсний соёл, онцлог, өв уламжлалыг харуулсан, монгол агуулгатай киног дэмжин улсаа сурталчлах нь зүйтэй гэж үзэж байна.

Засгийн газар жил бүр үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн түүхэн сэдэвт кино, тайз дэлгэц, утга зохиолын томоохон хэмжээний мэргэжлийн түвшний нэг бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан. Энэ дагуу сонгон шалгаруулалт зарлах, кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох, киноны чанарыг сайжруулах, техник, технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх, кино зохиол, найруулагч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргийг ч нарийвчлан тусгасан байна.
 

С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kino 2019-03-23 14:01:10
    mash zov
  • Zochin 2019-03-21 12:44:16
    Kinond tsenzyyr baih heregtei mash muu kino hiigeed baina muu ylger duurailaltai muu yum bygded zaluusiig urialan duudaad baigaag bolih heregtei
  •  2019-03-21 09:50:43
    түүхийн кино гэж ёстой баас. нэг их сэгсийсэн балиар хүмүүс гарах юм. монголууд 40мянган жилийн өмнө ч их соёлтой байсан