С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Ү.Отгонбаярыг баривчилжээ
 
Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  өнөөдөр С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан.  Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхнээс уучлал гуйж байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ үеэр салбарын сайд бас нэгэн анхаарал татсан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаас тавигдаад энэ бүхнийг зохион байгуулсан нэг хүн хоригдсон” гэдэг мэдээллийг олон нийтэд өгсөн. 

Тэгвэл тагнуулын хүн яагаад шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байсан бэ? Тэр хүн хэн байв?

Эх сурвалжийн мэдээллээр Тагнуулын ерөнхий газраас  Шүүхийн шийдвэр ерөнхий газарт очсон хүн бол Ү. Отгонбаяр гэдэг хүн юм байна.  Ү.Отгонбаяр нь ШШЕГ-т хурган даргын алба хашиж байжээ.
 
Энэ хүний талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Үржнээгийн Отгонбаяр гэдэг хүн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан биш. Би өөрөө хатуу зарчимтай хүн. Шүүхийн шийдвэрийн удирдлагад шүүхийн шийдвэрт ажиллаж байсан хүн л ажиллах ёстой. Энд тэндээс авчирч тавих нь миний зарчим биш. Ү.Отгонбаяр гэдэг хүн бол ахлах дэслэгч цолтой, тагнуул байсан хүн шууд шүүхийн шийдвэрт ирээд дэд хурандаа болсон. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажилд хяналт тавьдаг хэлтэс гэж бий. Шүүхийн шийдвэрт насаараа ажилласан өчнөөн хүн байна. Яагаад тэднээр ажлыг нь хийлгэж болдоггүй юм бэ? Систем шударга байх ёстой” хэмээжээ.
 
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-09 02:46:56
    Хүн дээ биш дээ. бид бүхний дагаж байгаа систем дээ байгаа юм ... Нямка бол системийн тоглогч
  • Эмээ 2019-04-01 10:28:33
    Хорь гаран жил энэ салбарыг хувьчилж монголыг самарсан Нямдорж энд бас л хувийн өш хонзонгоо авч дээ. Исмэл тайжаас салж байж шударга ёс тогтоно доо.
    64.119.23.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Равдан 2019-03-24 03:26:41
    За одоо тэгвэл салбар салбарынхаа хүнийг ажилд нь тавих хэрэгтэй. Хэвлэлийн инженер сайд БХЯнаас, сэтгүүлч ЭХЯнаас явах хэрэгтэй
    202.55.188.39
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-03-27 20:06:21
      Яг зөв одоо Нямдоржоо наад баримтлалаараа дуучдыг тайзан дээр, бөхчүүдийг бөхийн өргөөнд нь авааччих
  • зочин 2019-03-22 09:02:28
    Бидэнд айх зүйл байхгүй харин эх орноо алдаж болохгүй. Монголчууд сэрж байгаад баяртай байна. Шудрага хүн байгаа л юм байна. Итгэдэггүй байлаа. Нямдоржийг дэмж...
    • Зочин 2019-03-27 20:09:04
      Үгүй хэзээ ч дэмжихгүй өнөөгийн нийгмийг ийм болгосон хүн одоо заслаа юу энэ чинь тэгвэл төрд 20 гаран жил суухдаа энэ баримтлалаараа хамгаалахгүй яасын
  • зочин 2019-03-22 08:57:37
    Үржнээгийн Отгонбаяр, Ядамсүрэн зураачийн Хүү зураач Үржнээгийн хүү, Б. Хурцын эхнэр Үржнээгийн Сарнайн дүү Хүргэн ах Хурцын даалгавраар ШШГЕГ очжээ.
    • Зочин 2019-03-27 20:02:25
      Юу ч мэдэхгүй байж битгий хүний удам угсааг худлаа хэлдээ
  • зочин 2019-03-22 04:28:25
    энэ хэлмэгдүүлэлтийн найруулагч Отгонбаяр захиалагчийг мэдэх үү
  • Nek 2019-03-22 02:32:18
    Batuul elbegdorj 2t no bna daa Elbegdorj baatar tsol yagaad ogob Batuul malgaigaa yagaad hergiin gazart uldeechib geedasuudal bna daa
  • Болд 2019-03-22 01:08:47
    ашгүй дээ шудрага ёс байгаа л юм байна.
    • Нүдээ нээ 2019-03-27 20:04:41
      Дахиад хүн хэлмэгдэж байхад уу! Бид хэзээ ухаан сууж худалч хулшайч нарт дагздуулахгүй болно доо
  • Gemgui irgediig buu helmegduul. Bulgan b 2019-03-21 18:25:59
    Bulgang heltel ni shorond hataa. Zorigoos hoish mash tansag amidarch ehelsen. Ter avilgachidtai huivaldaagui bol tsug aluulah bsan esvel tahir dutuu uldeh bsn
  • ZOCHIN  2019-03-21 13:33:37
    NYMDORJIIG DEMJIJ BNA.
    106.69.42.56
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2019-03-21 10:58:01
    Шударга хуульчид монголд байгаад баярлаж байна. ИЙМ аймшигт хууль гажуудуулсан хүн бүртэй хариуцлага тооцох ёстой. Шударга ёс тогтоож байгаад баярлаж байна
  • зочин  2019-03-21 10:52:09
    зөв шүү. Нямка сайд анхнаасаа энэ хэрэг буруу шүүгдлээ гэж тэмцсээр одоо хэрэг задарч, үнэн чиглэлдээ орлоо. Бас уучлалт гуйж ёс зүйтэй хүн гэдгээ харуулаа
    202.179.26.212
    Мэдэгдсэн Хариулах