661.2 мянган төл бойжиж байна
Энэ сарын 15-ны байдлаар төллөх эх малын 2.2 хувь 683.0 мянган хээлтэгч төллөж 661.2 мянган төл бойжиж байна.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 89.1 хувьтай бэлтгэл хангагдсан дүн гарсан. Өнгөрсөн жил бүх түвшинд бэлтгэлээ сайн хангаж өвлийг өнтэй даваад байна.

Энэ өвөл цас бага орсонтой холбоотой ихэнх нутгаар хуурайшилт их байна. Тухайлбал Баян- Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Ховд, Орхон, Өвөрхангай аймгийн зарим сумд цастай байна. Тухайлбал Увс аймгийн 19 сумаас Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай зэрэг 3 сум цас багатай, бусад сумдын нутаг цасан бүрхүүлтэй байгаа юм. Мөн Ховд аймгийн нутгийн 70 гаруй хувь, Баян-Өлгий аймгийн ихэнх хэсэг цасан бүрхүүлтэй байна. Эдгээр аймагт орсон цас байгалийн усны ихээхэн нөөц гэж үзэж цасыг дарж, цаашид хаврын шар усыг хуримтлуулах боломжтой юм. Эдгээрээс бусад аймагт өвөл цас бага орсны улмаас хуурайшилт харьцангуй өндөр байна. Булган аймгийн 16 сумын 10 суманд, Сэлэнгэ аймгийн 15 суманд, Сүхбаатар аймагт хуурайшилтын зэрэг өндөр байна.
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-21 10:32:35
    одоо бог малын тавин хувь нь теллесендее юун хоер хувь бэ статистик мэдээнийхээ тогтолцоог унэнд ойртуул
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах