Орон даяар зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийв
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа. 

 Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцов. Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор энэ дадлага, сургуулийг долоо дах  жилдээ зохион байгуулж байгаа юм.

Дадлага сургуулийн зарлан мэдээллийг улсын хэмжээнд 61 цамхаг, өргөн нэвтрүүлгийн 2 телевиз, 10 FM радиогоор дамжуулан ажиллалаа.



Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2019-03-22 01:52:52
    битгий шоуд юу ч дуугараагүй жинхэнээсээ газар хөдөлвөл мангар монголчууд бүгд үхнэ хэн аврах гээд халтар онцгойгийхон явж байдаг юм хараад байхал сүүлийн ү?д о...
    119.40.103.142
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-03-21 12:04:01
    дуу нь сонсогдосон уу? хаана дуугараад байсан юм бэ?
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах