Монгол хэл, бичгийн шалгалт маргааш эхэлнэ
Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 23-ны маргааш бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар эхэлнэ.

Энэхүү шалгалт нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой.

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирж, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ. Монгол хэлбичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ. Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут байх юм.

Монгол хэлбичгийн шалгалтад ирэхдээ 2019 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, суудлын хуваарь, сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт, өмнөх онд төгссөн шалгуулагчид иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авч ирэх шаардлагатай.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.