С.Зоригийг хөнөөсөн хэргийг зохиомлоор “илрүүлэх” хэнд хэрэгтэй байв?!

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан хэрэг илрэлгүй 19 дэх жилээ үдэх гэж байв. Гэтэл С.Зориг агсны гэргий гэгддэг Б.Булганыг баривчилсан тухай 2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд ЦЕГ-аас мэдээлэв. Энэ мэдээтэй хамт уг хэргийг үйлдсэн эрэгтэй, эмэгтэй хоёрыг Эрдэнэтээс баривчилсан тухай мэдээлэл бас цацагдсан.

Үүнээс хойш удалгүй хүн амины хэргээр ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар, баривчлагдаж ирсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн болж таарсан.

2016 оны нэгдүгээр сарын 16-нд УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат энэ хэргийн талаар “…Үндэслэл байсан учраас хэргийг сэргээн шалгаж байна” гэсэн товчхон хариултыг анх өгч байв.

Энэ хэрэг олон жил илрэлгүй удсан. Гэнэт алуурчид нь олдсонд олон нийт маш эргэлзээтэй хүлээж авсан юм.

Тэр үед нь УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат ганцхан Монголын үндэсний телевизэд энэ хэргийн талаар ноцтой баримт илэрлээ гэж ярилцлага өгөөд, холбогдогч Ц.Амгаланбаатарыг С.Зориг агсны амьдарч байсан байрны 00-ын өрөөнд оруулж байгаад авсан бичлэгийг олон нийтэд үзүүлсэн юм.

Бас тэрээр “…Энэ хэргийн нотлох баримт дотор ил байдлаар нотлогдож байгаа олон зүйл бий. “1998 оны аравдугаар сарын 1-ний өдөр ийм хүнийг харсан. Ийм зүс царайтай хүн С.Зоригийн гэрийг асууж, сураглаад явж байсан. Гэрийнх нь гадуур сэжигтэйгээр олон удаа эргэлдсэн. Ийм зүс царайтай хүн байсан” гээд 1998 онд мэдүүлэг өгсөн гэрчээс хуулийн дагуу дахин гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдээс өөр өөр орон зай, цаг хугацаанд “Таны ярьж байсан хүн эдгээр хүмүүс дунд байна уу” гэхээр олон хүний дундаас гэмт этгээдүүдийг эргэлзэх юмгүй зааж байсан. Хуульд заасан аргуудын нэг энэ л дээ” гэж ярьсан байдаг.

Удалгүй 2016 онд шүүх ажиллагааг эхлүүлж, 2017 онд бүх шатны шүүхээр эцэслэн яллаж дууссан. Ингэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байдаг. Хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сарын 7-ны өдөр тэдний гомдлыг Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг өөрөө даргалж хуралдаад Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялыг 20 жил болгож эцэслэн шийдсэн байдаг.

Шүүх хурлын заримыг телевизээр шууд дамжуулж байв. Гэсэн ч энэ бүхэн нэг л эргэлзээтэй шийдэгдлээ гэсэн хардлага нийгэмд явсаар байсан юм.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт дахин шинэ “нөхцөл байдал” илэрлээ. Энэ хэргийг дээрх гурван хүнд тохохын тулд тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан, бас прокурор, шүүх эрүүдэн шүүсэн гэдэг асуудал үүсч, энэ нь бараг нотлогдож байх шиг байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг дахин задарлаа.

АТГ-аас энэ хэрэгт холбоотойгоор тагнуулын хоёр ажилтныг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хоёр ажилтныг саатууллаа. Шүүх тэднийг нь суллав. Заримыг нь хорьж ч чадаагүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон” гэж мэдэгдлээ. Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэдгийг сайд нотлов.

Ер нь бол энэ гурван хүнд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үүрүүлэх хуулийн ажиллагааны үед ЦЕГ-ын даргаар Р.Чингис, ТЕГ-ын даргаар Б.Хурц, ШШГЕГ-ын даргаар Б.Билэгт, Улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгалан, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Зориг ажиллаж байв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох үед шүүн таслах ажиллагаа болсон байдаг. Тэднээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, ТЕГ-ын дарга Б.Хурц нар энэ хэргийн талаар ямар нэг байдлаар ярьсан байдаг юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны аравдугаар сарын 6-ны өдөр зарим сэтгүүлчтэй “Зангиагүй уулзалт” хийх үеэрээ “…Хэн нэгнийг хэлмэгдүүлэх эрх хэнд ч байхгүй шүү гэдгийг ерөнхий прокурорт байнга хэлж байгаа. Ер нь улс төрөөс болоод энэ хэрэг илрэхгүй удсан байх. Би ингэж л боддог. Өөрийн бодол өөртөө л зөв гэдэг шүү дээ. Миний анхааралд өдөр тутам байдаг нэг асуудал бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эзнийг олж тэр үед ямар нөхцөл байдал үүссэнийг Монголын ард түмэнд хүргэх. Монголын ард түмэн үүнийг мэдэх эрхтэй. Хууль хяналтын байгууллагынхны ажилд Э.Бат-Үүл, монголчууд талархаж явах хэрэгтэй. Энэ ажил нэлээд ахицтай явж байгаа гэж хэлье. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр ил байна гэдэгт итгэж байна. Ерөнхийлөгч болонгуутаа ҮАБЗ-ийг хуралдуулж энэ асуудлаар зөвлөмж гаргуулсан” гэв.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны аравдугаар сарын 23-нд Хууль зүйн  байнгын хорооны хуралдаан дээр “…С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. 18 жилийн дараа энэ хэрэг илэрсэн. Цаашид дахин шалгах шаардлагагүй. Хамгийн сүүлд Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа” гэсэн байдаг.

Мөн ТЕГ-ын дарга Б.Хурц 2017 оны аравдугаар сарын 26-нд “…Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар нэлээд ярьж байна. Тиймээс бид энэ асуудалтай холбогдуулж тодорхой мэдээлэл өгөх нь зөв гэж үзлээ. Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна” гэж байв.

Гэвч өнөөдөр Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж энэ хэргийг үүрүүлсэн гэдэг нь ийн нотлогдоод эхэллээ. Энэ хооронд “…Хэлмэгдүүлэлт боллоо” гэж Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа гэдэг мундаг хүн ямар ч их ярьж, явав даа. Хэлснээр нь л боллоо.

Хамгийн гол нь эндээс хэн, ямар зорилгоор С.Зоригийн хэргийг хаа хамаагүй хүнд, хүчээр тулгаад үүрүүлсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Яалт ч үгүй хэн нэгэн эсвэл бүлэг хүнд С.Зоригийн хэргийг яаралтай зохиомлоор “илрүүлж”, хэргийг хаах хэрэгтэй байжээ гэдэг нь харагдаад байна. Тэр хүн, аль эсвэл хүмүүс нь хэн байж таарах вэ.

АТГ-ынхан хэргийн сэжүүрээс атгасан байна. Тэгэхээр тэр сэжүүр хэн нэгэн рүү “чирэх” нь нэгэнт тодорхой юм.

Энэ хэргийг дээрх байдлаар “илрүүлэх” үед ЦЕГ-ын дарга Р.Чингис, ТЕГ-ын дарга Б.Хурц, ШШГЕГ-ын дарга Б.Билэгт, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар байсныг дахин сануулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-24 06:56:43
    мэдээж шүүдээ .элбэгдорж .батүүл .булган.эд нар л .байх зориг агсан .эд .нарт засагт .гарахдаа .эрдэнэтийг .огт .оролдож болохгүй .шүү гэж.анхаарулдаг бв...
  • Зочин 2019-04-09 02:39:36
    Тодорхой зүйлд олон зүйл нурших хэрэггүй байх ...
  • эмээ 2019-04-01 10:33:22
    Энэ хэрэг илэрвэл Нямдорж мөнхийн сэдвээ алдана .Тийм болохоор илрэхгүй бол Нямкад л ашигтай.Ням дорж төрөөс бүрмасөн зайлсан цагт л шударга ёс сэргэх нь үнэн
  • Зочин 2019-03-30 06:05:19
    1937 он биш дээ. Яагаад тэр үед энэ хялс хэрэгтэн гээд байгаа энэ хүмүүс олон улсын шүүх, ХЭҮК хандаж болоогүй юм бэ? нээтллэй шүүх хуралд дээр хэлээгүй юм бэ?
  • Зочин 2019-03-24 12:11:12
    Хэн ч харсан энэ 3 хүн алсан гэхэд үнэмшилгүй байсан.Худлаа гэрчүүд гаргаад гүтгэчихсэн.
  • ямар муухай юм бэ 2019-03-23 07:48:01
    Хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа нь илт байсан
  • яана даа, харамсаж байна 2019-03-23 04:00:20
    ЦОЛ, албан тушаал, шагнал, урамшуулалд донтсон хуулийнхан юу ч хийж чадах юм байна. ГЕНЕРАЛ, хурандаа цол, гавъяат тэмдэгийн төлөө энгийн иргэдийн золиослох нь ...
  • Irgen 2019-03-22 14:52:46
    Ter ued 16 nastai bsan huuhed hun alaad l!!! 16 tai huuhded zahialga uguud l Huzuugui hun unen t1 yumaa
  • zochin 2019-03-22 13:38:53
    25 жилээр 3 хүн яллачаад уучлаарай ч гэх шиг. энэ улс оронд хөл толгой байна уу бурхан минь
  • зочин 2019-03-22 12:46:14
    элбэгдорж эрдэнэ бат уул билэгт дорлигжав нар зоригийг алагдснаас хойш хаданд гарсан бусуу
    • В 2019-03-22 14:57:35
      Ардчилал, эрх челеений эцэг Элбэгдорж, Бат-Vvл, дэлхийн шилдэг тагнуулч Хурцыг бvv гvтгэ троллоо!
    • Г vтгэгчид 2019-03-22 13:56:02
      Энэ дээр гvтгэгдэл бичсэн тролл удахгvй гvтгэлгийн хэргээр шоронд явах нь
  • иргэн 2019-03-22 10:57:39
    Нямдоржруу хулгайчид луйварчид л дайрна.Элбэгдоржийг малыш Энхтүвшин Зоригийг алсан гэж Сосорбарамд ярьсан гэж Сосорбарам яриа биздээ.Элбэгдоржийн бүлэглэл бий....
    • Нямдоржийн гvтгэлэг 2019-03-22 13:53:53
      Зоригийн аллагын захиалагч Нямкагийн ээлжит гvтгэлэг vv?
  • Пизду 2019-03-22 10:41:35
    Нямдорж дахиад энэ хэргийн ингээд будлиантуулж самарч орхилоо доо. 20 жилийн дотор 5 удаа хутгаж байсан чөтгөр
  • elbegdorj zahialsan,Bat-yyl zaabal holbo 2019-03-22 09:55:21
    Zorigiig alyylah zahialagch ni Elbegdorj geed olon hyn heldeg,meregch telegchid ch bee sahiusnyyd ch hamgiin syyld naimdygaar bogd eereen helsen s dee!!ene Elbe...
    • Гvтгэгчид 2019-03-22 14:53:32
      Энэ дээр бичсэн гvтгэгч удахгvй шоронд суунаа
  • Zochin 2019-03-22 08:36:26
    Nyamdorj ene hergiig mash ih sonirhdog, bur amia tavij oroltsdog. Tuhain ued hamgiin tom, hamgiin ih mongo togreotei holbootoi luivariin hereg Erdenetiin GOK..
  • Бат 2019-03-22 08:33:36
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
  • Mongol er 2019-03-22 07:56:23
    Zaadaa. "Zevuun tsag irjee" gedeg l bolj baih shivdee.
  • Нямка хамжигч нь юмуу 2019-03-22 07:09:01
    98 онд хэвлэгдсэн сонингуудаар гарсан гэрчvvдийн егсен аман зургаар гаргасан зурагтай ял авсан 3 алуурчны зураг яг тохирч байгааг Цензургvйгээр гарсан.
  • Нямка захиалагч гэдгээ батлав 2019-03-22 06:55:26
    Ш.О агсан захиалагч нь Эрдэнэтийн шахаачин Нямка хамгаалагч нь гээд Ш.О агсаны хvv фб-ээрээ зарласан.Нямка еерийг нь илрvvлсэн мердегчдийг хорьж,алуурчдыг сулла...
  • МАШ АЮУЛТАЙ ШҮҮ!!!!! 2019-03-22 04:39:57
    Үнэхээр Нямдоржийн яриад байгаа шиг явдал болсон бол Монголд алс хэтийн маш аюултай хор уршиг бүхий үйл явц өрнөх гэж (газар авч байгаа юм) байна шүү!!!
  • бат 2019-03-22 03:50:13
    Хар ухаанаар бодсон ч биш байх магадлалтай байхад ард түмнийг тэнэг гэж арай их басамжилж байх юм
  • Их сандарч өөрөө илт хууль зөрчиж эхлэв  2019-03-22 03:22:02
    Илрэхгүй байх нь Нямдоржд л хэрэгтэй.энэ 2н хэлмэгдсэн үгүйг шүүх тогтоодог.монголын ганц хуульч бүүр улаандаа гарлаа,будлиантуулахын тулд өөр арга үгүй болжээ
  • зочин 2019-03-22 02:35:41
    бат уул яагаад баатар болов дайснаа дарсан хунд л баатар егдег биз дээ тэгэхээр зориг элбэгдоржийн дайсан байсан юм биш уу
    • К 2019-03-22 15:00:31
      Зоригийн алуурчдын захиалагч Ш.О агсан, хамтрагч нь Нямка гэж Ш.О агсаны хvv олон нийтэд зарласан даа.
  • зочин 2019-03-22 02:07:52
    хурц чинь бур хадамтайгаа нийлж яргалал явуулсан бна шуу элбэгдорж ренчино болон бат уу эрдэнэ мэдэж л байсан дуугардагггуй ганцхан муу нэрт нямдорж л дуугарс...
    • Эрдэнэтийн шахаачин Нямка захиалагчдын 1 2019-03-22 06:57:35
      Хурц бол дэлхийн шилдэг тагнуулч. Алуурчдыг емгеелсен Нямка аллагын захиалагчдын нэг нь гэдгээ баталж, Зориг агсныг бус алуурчдыг хайрлаж хамгаалав!
  • зочин 2019-03-22 02:04:01
    Зохиомол хэрэг гэдгийг бүгд мэддэг болсон.. Одоо хүн хэлмэгдүүлсэн Хурц, Эбэ, нар шорондоо орох хэрэгтэй
    • Нямка алуурчдын захиалагч 2019-03-22 06:58:18
      Алуурчдын vг байх чинь! Нямка агаа юу?
  • зочин 2019-03-22 01:54:15
    зоригийг хэн алсан талаар улс терийн шинжтэй мэдэгдэл хийж байсан хун бол билэгт шуу хучний бух байгууллагад ямар гавьяа байгуулсан гэж энэ атаман ажиллав шалга...