Кино урлагийг дэмжих хууль дахин гараанаас гарлаа
“Монгол хүү”, “Норжмаагийн зам”-аас эхлэлтэй Монголын кино урлаг хэдхэн удахгүй 90 жилийн ойтоогоо золгоно. Гэвч Монголын киноны салбарынхан зуун дамжсан түүхээ хуульгүйгээр бичиж ирсэн байдаг. Харин одоо уг салбар хуулийн хүрээнд, хуулийн дагуу ажиллаж, бүтээх нь эхний алхам хийгдээд байна. Тодруулбал өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Удахгүй хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ.

 Кино урлагаар дамжуулан үндэсний соёл, онцлог, өв уламжлалыг харуулсан, монгол агуулгатай киног дэмжин улсаа сурталчлах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Засгийн газар жил бүр үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн түүхэн сэдэвт кино, тайз дэлгэц, утга зохиолын томоохон хэмжээний мэргэжлийн түвшний нэг бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан байна. Энэ дагуу сонгон шалгаруулалт зарлах, кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох, киноны чанарыг сайжруулах, техник, технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх, кино зохиол, найруулагч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргийг ч нарийвчлан тусгажээ.

 Ийнхүү Монголын кино урлагт төр анхаарлаа хандуулж эхэллээ. Киноны тухай хуулийн төслийг 15 жилийн өмнө санаачилсан байдаг байна. Гэвч, олон шалтгааны улмаас өдийг хүрсэн. Дээрх хууль батлагдчихвал Монголын кино урлаг нэг шат ахиж, монгол кино дэлхийн зах зээлд гарах үүд хаалга нээгдэх нь тодорхой.

Гэхдээ өмнө нь 2016 Засгийн газрын хуралдаанаар Киноны тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж байсан. Улмаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа УИХ-ын дарга З.Энхболдод Киноны тухай хуулийн төслийг өргөн барьж байсан түүх бий. Гэвч АН-ынхан эрх барьж байх хугацаандаа энэ хуульд салхи оруулалгүй хав дарсан юм.

Харин одоо уг хууль дахин өргөн баригдах нь.

 
П.ГОО

Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-03-22 09:32:41
    нээг их архидаж хэрэлдсэн кино дүрс хийж байхаар зүгээр л бай.