PUBG тоглоомонд донтсон нөхөр тоглоомоо сонгож, гэр бүлээ орхижээ
Цахим тоглоомын төрөлд шинээр гарч ирсэн PUBG хэмээх тоглоом нь дэлхийн хүүхэд залуусыг донтуулан аюул гамшгийн харангийг дэлдээд байна. Ах дүү, эхнэр нөхөр, аав хүү гээд бүгд нэг баг болж дараагийн үе рүү амжилттай шилжих гэж нойр хоолоо хасан уг тоглоомонд донтож байна.

Саяхан Хятад улсад 13 настай хүү өндөр байшин дээрээс үсэрч амиа алджээ. Цагдаагийхны үзэж буйгаар хүү PUBG тоглоомын идэвхитэй тоглогч нэгэн байсан бөгөөд тоглоомонд гарах шүхрээр буух үзэгдлийг бодит амьдрал дээр туршиж үзсний улмаас амь насаа алдсан байх магадлалтай гэжээ.

Манай улсад ч энэ тоглоомонд донтсон хүүхэд залуучууд СЭМҮТ-ийг зорьж байна. Зөвхөн хүүхэд залуус гэлтгүй томчууд ч донтжээ. Интернэт тоглоомонд хэтэрхий их цаг зарцуулж тоглож байна. Цаашлаад амин хэрэгцээтэй ажлаа хойш  тавьж, шөнөжин тоглож сууж хонож байна.

Гар утасны интернэт орчинд донтсон хүүхдүүд өөрсдийгөө донтсон гэж мэдэхгүй байгаа нь харамсалтай юмаа. Удаан хугацаагаар тоглохоор сэтгэцэнд нөлөөлж байна. Эхлээд гоё амттай, тааламжтай санагддаг ч сүүлдээ бүр донтож, орчноо мартаж, өөрийгөө орхигдуулдаг. Нэг тоглолт нь 30-40 минут үргэлжилдэг аж.

Сургуулийн сурагчдаас авсан судалгаагаар 60 хувь нь тоглодог гэв. Өглөөнөөс орой хүртэл тоглодог. Хүүхдүүдийн ярьж буйгаар “Гоё шдээ. Уйддаггүй, утасны цэнэгээ дуустал тоглодог” гэж ярьжээ.

Тэгвэл энэхүү тоглоомонд донтсон монгол залуу эхнэр хүүхдээ энэ тоглоомоор сольжээ.

Нэгэн ээж цахим сүлжээнд “Би 22 настай нэг нас 6 сартай хүүтэй. Манай нөхөр оюутан PUBG гэдэг энэ тоглоомыг өдөр шөнөгүй тоглоод донтсон. Би эхэндээ уурладаг байсан сүүлдээ бүр уйлж гуйж аргадаж үзлээ. Энэ тоглоомоос болоод хэрэлдээд хүүгээ аваад аав ээж дээрээ очсон. Тэгээд удалгүй буцаад иртэл нөгөө тоглоомоо тоглосон хэвээрээ. Эцэсийг нь үзье гэж бодоод “Наад тоглоомоо сонгох юмуу, хүүгээ сонгох юмуу” гэтэл тоглоомоо гэж хариулсан. Хүүгээ өнчин өрөөсөн өсгөмөөргүй байна. Яах вэ ээжүүдээ” гэж асууж, зөвлөгөө авъя гэжээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-03-25 07:46:58
    Манай залууст ухамсар гэж байна уу
  • Иргэн 2019-03-25 05:27:34
    Энэ тоглоомыг хаалгах талаар санал нэгтгэж холбогдох газарт хүргүүлэх хэрэгтэй.PUBG-гээс болж хүүхдүүдийн хичээл сурлага их муудаж бна
  • Z 2019-03-25 05:02:05
    За юун сүртэй юм бэ тэгж байгаад л хүрээд ирнэ шүү дээ
  • зочин 2019-03-25 04:31:52
    PC тоглоомын газруудыг хаая, амьдралд ямар ч хэрэггүй, маш их хор уршигтай гээд байхад өмөөрөөд үхчих гээд байсан юмнуудын нэг л биз. Хүүхдүүдээ хамгаалахсан.
  • Үнэн 2019-03-25 02:15:03
    Хүмүүс хэдийгээр өөрсдийгөө оюун ухаантай хүчтэй гэдэг боловч бусад амтьдаас ялгаагүй дорой. Архи, хар тамхи, РС, мөнгө, шунал тачаал гээд олон юм дийлдэггүй. ...
  • Nnnnn 2019-03-25 02:10:50