О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Буудлагын дэлхийн аваргын өнөөдөр явагдсан спорт гар бууны 25 метрийн дасгалд гавъяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг 1739 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Багийн дүнгээр Хятадын багтай эн тэнцүү нэгдүгээр байрт зэрэгцэн явж байгаад сүүлийн мөчид ийнхүү аман хүзүүдлээ. Энэ дасгалд Хятадын баг 1741 оноогоор аварга болсон бол БНСУ-н баг 1734 оноогоор хүрэл медаль авлаа.
 

Монгол улсын гавъяат тамирчин О.Гүндэгмаа 581 оноогоор 13 дугаарт, ОУХМ Ц.Мөнхзул 582 оноогоор есдүгээрт, ОУХМ Т.Баярцэцэг 576 оноогоор 33 дугаарт байрт тус тус шалгарчээ. Финалын буудлагад ороход О.Гүндэгмаа гавъяатад хоёр, Ц.Мөнхзулд ганцхан оноо дутаж олимпийн эрхийн төлөө буудах боломжгүй боллоо. Гэсэн хэдий ч гурван мэргэн буучийн нийлбэр 1739 оноо ийнхүү дэлхийн аваргын мөнгөн медальд хөтөллөө.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2015-08-12 02:18:50
    БАЯР ХҮРГЭЕ ТА НАРТ МУНДАГ ШҮҮ
    183.177.97.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Амжилт 2014-09-11 05:54:17
    Гүндэгмаа, Мөнхзул, Баярцэцэг нартаа баяр хүргэе. Дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.
    103.9.90.228
    Мэдэгдсэн Хариулах