“Хяналтын тухай хуулийн төсөл бас л уналаа

УИХ-ын чуулганаар Хяналтын тухай болон бусад  хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг  хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн ч санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи нь “Хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэн тул төрхөмдөө буцлаа.

Өнгөрсөн онд Засгийн газар дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч УИХ-аас буцаах шийдвэр гаргаж байсан юм. Улмаар Засгийн газар хоёр дахь удаагаа хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч дахин унасан нь энэ.

УИХ-ын гишүүг Д.Батцогт “Хяналтын тухай хуулийн хамрах хүрээ,  зохицуулах гол асуудал нь ойлгомж муутай байна. Нэг талаасаа харахад төрийн хяналтын процедурыг хуульчлаж байгаа юм шиг боловч нөгөө талаасаа байгууллагын амбицыг хэт их барьсан байна. Манайд тухайн байгууллага нь өөрийнхөө хуулийг боловсруулж оруулж ирдэг гажуу тогтолцоо байна. Энэ нь нилэнхүйдээ тухайн байгууллагын амбиц байдаг. Би энэ хуулийн олигтой хууль болсон гэж үзэхгүй байна. АН-ынхан хүнс, эмийн агентлаг байгуулна гэж ярьж байна. Гэтэл манай байнгын хороо дээр эмийн бодлого орж ирсэн . Эдгээрийг онцгой анхаарах шаардлага байгаа гэдэг нь ойлгомжтой байгаа шүү дээ” гэжээ.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккккккккккк 2015-03-13 09:53:37
    Мэргэжлийн бус улс төрчид яаж эм, хүнсний хяналт мэдэх вэ.. Үлгэрийн далай.. Өөрсдийгөө авч үлдэх гэсэн арга болохоос хяналтыг сайжруулах тухай бодохгүй бгаа,...
    202.55.180.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2015-03-13 07:33:49
    Хяналтыг Галсан мэтийн Батцагаан мэтийн мэдлэг чадалгүй ногоонууд удирдаж байхад яаж дээрдэх, дээшлэхэв чадахгүй л байхгүй юу
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-16 14:25:30
    1990 оны ардчилсан хувьсгал монголд ардчиллыг авчирсан ч харин хяналтын тогтолцоог бүр мөсөн булшилж хаясан. Тэр үед талбай дээр өлсгөлөн зарлаж байсан элбэгдорж батүүл тэргүүтэй АХ-ыхон монголын төр засг яамдын сайд нар тусгай хангамж эдэлж байна гэж шү
    103.26.194.9
    Мэдэгдсэн Хариулах
    • unen 2014-06-12 14:23:52
      Tiim unen
      103.26.193.22
      Мэдэгдсэн Хариулах