Мах хомсдох шалтгаан буюу Хятадуудыг тэтгэсэн далд бизнес
Энэ хавар мах хомсдож, нөөцийн мах хэзээ худалдаанд гарах нь ч тодорхойгүй байна. Малаар баян улсад мах хомсдох хэд хэдэн шалтгаан бий. Салбарын яамнаас ч махны хомсдол үүсч магадгүй нь гэж ярьжээ. 

Энд хятадуудыг тэтгэсэн дэмжсэн далд бизнес яваад байгаа юм. Оны өмнө  "Хятадууд их хэмжээний мах нөөцөлж байна, их хэмжээгээр урагш нь хил гаргаж байна" гэсэн нь мэдээлэл их гарсан нь үнэний ортой болж таарсан.

Учир нь салбар яамны хэлтсийн дарга болон мэргэжилтэн нар нь өөр хоорондоо хуйвалдаж дотоодын хэдэн мах бэлтгэдэг, авдаг компаниудад танил талаараа дамжуулан махны квот олгосон байгаа юм. Нөгөө хэд нь хятадуудтай үгсэн тохиролдох замаар хуйвалдаж, мах бэлтгэх боловсруулах зөвшөөрлөө ашиглах эрхийг хятадуудын гарт өгснөөр Монголын малын мах эргэлтгүйгээр урагшаа гарсаар байгаа талаар өмнө ч мэдээлж байсан.

Энэ хууль бус үйлдэлд Эрүүгийн цагдаагийн газар болон бусад газраас шалгалт хийж эхэлсэн байгаа юм.

Учир нь махны экспорт буюу зах зээл нь гурван хүний гарт орж, тэднээр дамжуулж, Хятадууд их хэмжээгээр өндөр үнээр худалдан авдаг болоод удаж буй. Гэхдээ адууны болон үхрийн ямааны махыг авсан байгаа. Харин хонины махыг огт аваагүй талаар эх сурвалж хэлж байна. Тэгж яривал бүр адууны шөрмөсийг ч өндөр үнээр худалдаж авчээ. Махны ченжүүд болон малчид хятадуудад махаа өндөр үнээр худалдана гэдэг нь цаанаа хятадуудын бизнесийг тэтгэсэн үйлдэл болсон.

Өөрөөр хэлбэл, Монголоос Хятад руу мах экспортод гарч, экспортын хэмжээ нэмэгдэн, тэр хэмжээгээр Монгол Улсад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгдөж байгаа мэт харагддаг боловч үнэн хэрэгтээ Хятадуудын манай дотоодын зах зээлээс их хэмжээгээр бэлтгэсэн махыг Монголын компаниуд өөрсдийн нэрээр БНХАУ руу экспортод гарган өгч, тэнд борлуулагдсан махны орлого Монгол Улсад огт орж ирдэггүй, экспортлосон махны орлогын албан татвар улсад төлөгдөхгүй байгаад гол учир бий.

Жил бүрийн хавар нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд зориулж, нөөцийн мах худалдаанд гаргадаг болоод нэлээд хэдэн жилийн хугацааг үдсэн ч өнөө жилийн хувьд оройтох шинжтэй.

Албаныхны хэлж буйгаар нөөцийн махыг худалдаанд гаргах өдөр тодорхойгүй дээр үнэд ч өөрчлөлт орно гэдгийг хэлжээ.

Өнгөрсөн жилийн тухайд нөөцийн махыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс  эхлэн худалдаанд гаргаж байжээ. Монголчуудын хүнсний гол хэрэглээ мах, махан бүтээгдэхүүн. Хэдийгээр сайн, муу хэл ам дагуулдаг ч нөөцийн махны худалдаа иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов нимгэлдэг. Харин энэ жил нөөцийн мах хэзээ худалдаанд гарч иргэдийн гарт хүрэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж буйгаар хаврын улиралд махны үнийг тогтворжуулах зорилгоор арилжааны банкны эх үүсвэрээр хүүгийн хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр нөөцийн мах бэлтгэх ажлыг  зохион  байгуулдаг. Энэ жил 10.000 мянган тонн мах бэлтгэжээ.

Арванхоёрдугаар сарын 6-нд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлахад долоон аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлсэн. Ингэхэд арилжааны банкнаас гурван аж ахуй нэгж байгууллагыг шаардлага хангаж байна гэж үзээд зээл олгохоор болсон. Удахгүй дахин сонгон шалгаруулалт явуулах аж.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-03-26 10:49:05
    Энэ харалгана бодлого оо зогсоо. Эрүүл тарган махыг нь хятад хүн идэж, үлдсэн муугаа бид зулгаах уу? Голж шилүүлж гуйж гувшиж бид махаа гаргах уу? ёстой уучлаа...
  • Aagi 2019-03-26 07:15:11
    Mahaa bolioochee
  • Denduu 2019-03-26 04:27:14
    Turuu jil gehed 10 say tolgoi mal hyatad ruu garsan
  • иргэн 2019-03-26 03:44:34
    женко еренхийлегч маань махны ченж тедийгуй хулгайч луйварчин жаахан гуйх ухаантай боловсролгуй аранхуй амьтан шуу дээ юун улс орныг удирдах
  • ?!?!? 2019-03-26 02:42:15
    Мах экспортод гарч байгаа бол сайн л байна. Харин орлого нь Монголд орж ирэхгүй байна гэдэг хачин юм?!Орлогыг нь Монголдоо оруулж татвар ногдох ёстой!!
  • Бат 2019-03-26 02:38:38
    Хөдөөний малчдаа мөн мал их өссөн зэрэг асуудлыг хараад гадаад худалдааг зөвшөөрөх ёстой зах зээлийн өрсөлдөөнөөс хоолтой эсвэл хоолгүй хонохоо шийд
  • Zocnin 2019-03-26 02:09:06
    Ex orocn bish humuusiin hiij bgaa gutamshiit yildel Iim humuusiig urwagcn gehees yahawdee
  • иргэн 2019-03-26 02:04:44
    женко еренхийлегч чинь махны ченж шуу дээ тэгэхээр монгол ялж байгаа царай нь нэг иймэрхуу л бна биз дээ
  •  2019-03-26 01:48:37
    баяжсан сайд дарга болсон хүмүүс цаанаасаа л хятад цустай хамаатантай хятад сэтгэлтэй хүмүүс шүү дээ. тэд ах дүүсээ муу монголын баялагаар тэтгэхээ мэднээ