Нийт шинжилгээний 60-70 хувь нь зодооны хохирогчид байдаг
Улсын хэмжээнд ШШҮХ-нд жилдээ 26 нэр төрлийн 69 мянга гаруй шинжилгээ хийж байгаа. Үүний 27 мянга буюу гуравны нэг нь гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэдэг. Гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээний 16.5 мянгад нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу энгийн үгээр бол зодооны хохирогчдод шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг. Өөрөөр хэлбэл, бид жилд хийж байгаа шинжилгээнийхээ тав хуваасны нэгийг энэ төрлийн гэмт хэргийн шинжилгээнд зарцуулж байна. Нийт шинжилгээний 60-70 хувь нь зодооны хохирогчид гэсэн үг. Энэ нь гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд маш өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, аливаа асуудлыг уур, бухимдлаар шийддэг болсны нэг илрэл нь юм.

Жил, жилийн судалгаанд 25-35 насны буюу ид сурч боловсрох, хийж бүтээх насны залуус гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоод явж байгаа юм. Статистик мэдээллээр энэ хүмүүсийн 42 хувь нь эмэгтэй, 58 хувь нь эрчүүд байдаг. Хүний эрүүл мэндийн байдлын эсрэг гэмт хэрэг нь гудамж талбай, баар, ресторан, гэр бүл, ахуйн нөхцөлд, ажлын байран дээр гарч байна. Үүний цаад нөхцөл шалтгаан нь янз бүр байдаг. Хамгийн гол нь түрхэн зуурын уур бухимдлаас болж, бие биенийгээ цохиж гэмтээдэг.
ЦЕГУСХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-03-26 12:25:02
    худлаа шинжилдэг газар шүү дээ өөр байгууллаг арга зам ол.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах