ОХУ-тай худалдаагаа эрчимжүүлэх бололцоо нээгдсэн ч махнаас өөр санал болгочих зүйл бидэнд алга
Зах зээл шинжээч Т.Ганзамтай ярилцлаа.
 
-ОХУ Украины асуудлаас болж барууны орнуудтай эдийн засгийн харилцаагаа хумьж байгаа нь Латин Америкийн зарим орнуудад шинэ боломж нээж өгсөн нь бүгдэд ойлгомжгой боллоо. ОХУ бодлогоо Ази руу хаңдуулсан энэ шийдэл Монголын хувьд ч шинэ, шинэ боломжуудыг нээж байна. Гэвч төвийг сахих байр суурьтай орнууд зөвхөн худалдааны асуудал ярина, манайх бол өөр шүү дээ?
 
-Украины асуудал дээр дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн ашиг сонирхол зөрчилдсөнөөр дэлхийн эдийн засагт тогтоод байсан харилцаа өөрчлөгдлөө. Энэ өөрчлөлтийг Монгол Улсад ашигтай байлгах нь яах аргагүй эрх баригчдын гол зорилго байсан. Бидний хувьд хоёр хөрштэйгөө худалдаагаа эрчимжүүлье гэхэд санал болгочих чанартай бараа бүтээгдэхүүн алга. Газар нутгийн ашигтай байрлал, ашигт малтмал, түүхий эд л байна. Тиймээс энэхүү давуу тал дээрээ түшиглэсэн бодлого явуулахаас өөрцгүй. Сая хоёр хөршийн удирдагчид манай улсад цувраад айлчиллаа. Айлчлалын  үеэр манай тал транзит буюу дамжин өнгөрөх тээврийн асуудлыг тавьж, нааштай хариулт авсан, ажил хэрэг болох эхлэл нь тавигдчихлаа.
 
Анхаарал татсан бас нэг асуудал нь ОХУ-аас БНХАУ руу татах байгалийн хийн хоолойг Монголын нутгаар тавих асуудал. В.Путины айлчлалын үеэр энэ тал дээр бид тодорхой хариулт авч чадаагүй шүү дээ. Өнгөрсөн тавдугаар сард Шанхайд болсон уулзалтын үеэр ОХУ БНХАУ-д 40 жилийн хугацаанд байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж, хийн хоолой тавих маршрутыг урьдчилсан байдлаар тохирсон. Тэр нь Монголыг тойрч явсан байгаа. Гэхдээ  хоёр хөрш манай тавьсан саналыг үгүйсгээгүй. Өнөөдөр Тажикистаны нийслэл Душанбе хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит чуулган болно. Энэ чуулганы үеэр гурван улсын удирдагчид уулзалтын товоо тохирно гэсэн мэдээлэл гарч байна. Асуудал үргэлжилж байна гэсэн үг. Монголоор дайруулж тавихаар болж гэмээ нь ОХУ-тай гадаад худалдааны алдагдлаа бууруулах нэг нөхцөл бүрдэх юм.
 
 Өмнө нь бид ОХУ-д мах нийлүүлдэг байсан ч шүлхий өвчин гарснаас болоод хориг тавиулсан. Энэ хоригийг зөөллөх тал дээр хүсэлт тавьж нааштай хариу авч чадлаа. Украины асуудал бидэнд эергээр нөлөөлж байгаагийн нэг илрэл. Үүссэн нөхцөл байдлыг ингэж л харж байна. Бид сая БНХАУ-тай 26, ОХУ-тай 15 баримт бичигт гарын үсэг зурлаа. Дүгнэлтийн тухайд, эдгээр гэрээ, хэлцлүүдээ ажил хэрэг болгосны дараа л “Украины асуудал бидэнд ашигтай боллоо” гэх учиртай. Одоохондоо бүх зүйл жин тан болоогүй байна, гэхдээ бид зөв замаар явж байна гэж хэлнэ.
 
-Хоёр хөршийн удирдагчдын айлчлалын дараа хэвлэл мэдээлийн хэрэгслүүд “Бид ийм, ийм ашигтай хэлцэл хийлээ, тэд бидэнд ийм зүйл өгөхөөр боллоо” гэсэн мэдээллийг голчлон түгээж байлаа. Гэтэл бизнес бол харилцан ашигтай байх зарчим дээр явагддаг. Хариуд нь бид юу санал болгох боломжтой вэ. Шулуухан хэлэхэд, юу өгсөн бол?
 
-БНХАУ-ын хувьд уул уурхайн салбарт орж ажиллах бололцоог нь нэмэгдүүлж өгөх байх. ОХУ-ын хувьд бол шууд санал болгочих зүйл бол одоохондоо мах л байна. Одоогийн нөхцөл байдал хятадуудад “Нүүрсээ өгье, зэсээ өгье”, оросуудад “Max нийлүүлье” гэж ярихаас өөр аргагүй байдалтай байна л даа. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн наймаалцдаг болохын тулд бид хөгжих хэрэгтэй, гэвч одоохондоо байдал ямар байгааг бүгд мэдэж байгаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн, хоёр хөршийн аль алиных нь хувьд Монгол улс стратегийн  чухал байршилд байгаа учир тэдэнд санал болгочих зүйл байж л таарна.
 
-Бидэнд ашигтай энэ байдал хэр удаан үргэлжлэх бол. Гадны хэвлэлүүдээр “ЕХ, ОХУ удахгүй харилцан буулт хийж бие, биедээ тавьсан хоригоо цуцална” гэсэн таамаг гарч байна?
 
-Түр хугацаанд тийм байдал үүсч болох ч урт удаан хугацаанд үргэлжлэхгүй болов уу. Ер нь бол харилцаа урт удаан хугацаанд засагдахгүйгээр муудчихлаа шүү дээ. ОХУ БНХАУ-тай 40 жилийн гэрээ байгуулсан нь үүний нэг нотолгоо. Хоригоо цуцлах асуудал ЕХ-нд яригдаж байгаа нь үнэн. ОХУ-аас эрчим хүчнийхээ эх үүсвэрийн дийлэнхийг авдаг жижиг улсууд голчлон энэ асуудлыг гаргаж тавиад байгаа юм. Яагаад гэвэл, ЕХ-нд эрчим хүчнийхээ эх үүсвэрийн 50-90 хүртэлх хувийг ОХУ-аас авдаг орнууд бий.
 
Тэр нь дандаа жижиг орнууд. ХБНГУ зэрэг томчууд нь бол бага, 20-30 хувьтай байгаа. Тэгэхээр, ОХУ байгалийн хийнд хориг тавиад, тэр нь удаан үргэлжилбэл жижиг улсуудад илүү хүнд тусна, цаашлаад Европын холбоо өөрөө дотроо зөрчилдөж эхэлнэ л дээ. Гэхдээ, үүнээс болиод ЕХ, ОХУ хоригоо цуцалж, найрамдлаа ч гэсэн  БНХАУ руу байгалийн хийн хоолой тавихаа болино гэсэн үг биш. Тиймээс энэ тал дээр сандрах шаардлагагүй. Дамжин өнгөрөх тээвэр, байгалийн хийн хоолойн асуудал байж л байна. Бид харин тээвэрлэлтийг нь найдвартай хийж өгөх гэдэг дээр л анхаарах асуудал.
 
-Монгол Улс ОХУ-тай хамтарч шинэ төмөр зам барих асуудлаар хэлэлцээр хийж байна. Кызыл-Асгат- БНХАУ, Сүхбаатар-БНХАУ руу шинэ зам тавьж, Чойбалсан хүртэл тавьсан замыг цааш сунган БНХАУ руу тавих асуудал яригдаж байгаа. 1100 км зам тавих асуудал яригдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр, бид энэ төслийг хэрэгжүүлэхээр боллоо гэхэд оруулах хөрөнгийг хаанаас босгох вэ. Улаанбаатар төмөр замын дэд бүгэц дээр түшиглэж хийгдэх болохоор бид 51 хувь эзэмшиж байгаагийн хувьд хөрөнгө гаргах зайлшгүй шаардлагатай болно шүү дээ?
 
-Өмнө нь УБТЗ-д шинэчлэл ердөө хийгддэггүй байлаа. Яагаад гэвэл, хөгжүүлэх асуудлыг Оросоос     хориглочихоод байдаг байсан байхгүй юу.  Мчнганы сорилтын сангаас үзүүлэх буцалтгүй тусламжийг УБТЗ-д оруулахаар болоход “Гуравдагч орноос дэмжлэг авахыг зөвшөөрөхгүй” гэсэн шалтгаанаар татгалзсан. Эрх мэдэл тэнцүү учраас яах ч аргагүй байдалд хүрч, асуудлыг тэднийхээр шийдэхээс өөр аргагүй болсон. 2009 онд ОХУ- ын Ерөнхийлөгч Медведев Монгол Улсад айлчлахдаа УБТЗ-ын техник технологийн шинэчлэлд зориулан 250 сая ам доллар хэрэгтэй гээд хоёр улсын Засгийн газар 50:50 хувиар гаргах тохироонд хүрсэн ч өөрийн оруулах ёстой 125 сая ам.доллартаа хуучин вагонуудыг нийлүүлсэн байдаг юм. Манай тал энэ жил өөрсдийн оруулах ёстой 125 сая ам.доллараа дан шинэ, орчин үеийн техник худалдаж авсан нь төмөр замыг хэн нь хөгжүүлэх гээд байгааг хэлээд өгнө л дөө. Харин саяын айлчлалын үеэр нэгэн гэгээтэй үйл явдал болсон нь Оросын тал “УБТЗ-ыг хөгжүүлье” гээд зөвшөөрчихлөө. Хэрэгжих үйл явц үргэлжилж байна.
 
Зам барих хөрөнгийн тухайд хоёр таамаглал байна. Эхнийх нь бондын хөрөнгөөс санхүүжүүлэх. Энэ нь Чингис бондын үлдэгдлээс ч байж болно, дахин гаргах бондын хөрөнгөөс ч байж болно. Ер нь бол тодорхой хувийг нь ийм маягаар санхүүжүүлэх байх. Хоёр дахь нь, Оюутолгойд бид 34 хувь хэрхэн эзэмшсэн, тэр маягаар хэрэгжүүлэх боломж бий. “Та нар хөрөнгөө гаргаад барьчих, дараа нь бид транзит тээврийн татвараасаа эргүүлээд төлье” ч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар шийдэх бололцоо бий.
 
-Хувь эзэмшлийн асуудал ч сөхөгдөх боломжтой?
 
-УБТЗ-ын 50 хувийг эзэмшдэг “РҖД” ХН-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч   В.Морозов “Монголын Засгийн газар уул уурхайн салбартаа ОХУ-ын ашиг сонирхлыг хэрхэн хамгаалж оролцуулахаас УБТЗ-д үзүүлэх зээл тусламж шийдэгдэнэ” гэж хэлж байсан удаа бий. Тэгэхээр тэр талын асуудлаа тавьж л байгаа байх. Хувь эзэмшлийн тухайд бол ОХУ хөрөнгө орууллаа гээд нэг хувиа шилжүүлж болохгүй. Яагаад гэвэл, төмөр зам гэдэг чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Өмнө нь тийм асуудал тавьж байсан ч тухай бүрт нь татгалзаж байсан. Монголын нутгаар явж байгаа төмөр замынхаа хяналтын багцыг өөр улсад шилжүүлнэ гэдэг асуудал аль ч Засгийн газрын үед яригдах ёсгүй.
 
-Ам.долларын ханш тэнгэрт хадлаа. Импортын бизнес эрхэлдэг олон аж ахуйн нэгж хаалгаа барьж байна. Яагаад ийм юм болов. Чингис бондын хөрөнгө ам.доллараар орж ирсэн байтал хомсдолд ороод байна вэ?
 
-Зүгээр нэг ийм гаргалгаа байна л даа. Сонгууль болоход хоёр жилийн хугацаа үлдээд байна. Одоо бол Засгийн газар мөнгөгүй гэж хэлж байгаа. Гэхдээ Засгийн газар мөнгөтэй. Би түрүүн хэлсэн дээ, Чингис бондоос үлдсэн мөнгө гэж. Тэр мөнгийг эрх баригчид яах вэ гэхээр сонгуулийн өмнө зарцуулна. Сонгуулийн өмнө их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийг хүчээр барин сонгогчдод бүх зүйл сайн сайхан байгаа мэтээр ойлгуулдгийг урьд, урьдны сонгуулиудаас бид харсан.

-Ерөнхий сайд өнгөрсөн жилийн есдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ “Чингис бондын хөрөнгөнөөс 300 сая ам.доллар үлдсэн” гэсэн. Сонгуулийн өмнө "юм” хийхэд бага мөнгө шүү дээ. Мөнгө хэвлэдэг гэх хардлагын талаар юу хэлэх вэ?
 
-Хүмүүс янз бүрийн л таамаг хэлдэг юм. Минийхээр бол Чингис бондын хөрөнгийн тал нь үлдсэн байх магадлалтай. Яагаад гэвэл бондын хөрөнгийг юунд, хэрхэн зарцуулсан гэсэн нарийн тооцоо байдаггүй байхгүй юу. Ямар ч Засгийн газар тодорхой хэмжээгээр мөнгө нөөцөлж байгаад түүнийгээ сонгуулийн өмнө гаргаж, “Та бүхний амьдрал сайжирч байна шүү, бид юм хийж байна” гэсэн ойлголт төрүүлэхийг хичээдэг байхгүй юу. Мөнгө нөөцлөхийн тухайд бол магадлал маш өндөр. Гэхдээ энэ нь Засгийн газрын биш, Монгол банкны эрх мэдлийн хүрээнд хэрэгждэг ажил.
 
Монголын мэдээ
Х.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MAX 2014-09-11 15:47:28
    Махны ченжүүдээ хянаж чадахгүй байж махны экспорт ярих нь дотоодын махны үнийг хөөсрүүлэх нэг шалтгаан болно. Нүүрсээ хятадад зарахгүй дэлхий монголын уул уурхайн бүтээгдэхүүнээр нүүрсээр дутаж байгаа гэж сүржигнэснийхээ хариуд Уянга Батзандан нар эрх мэд
  • Зочин 2014-09-11 04:37:06
    Мах их гаргаад эхэлбэл дотоод зах зээл дээр махны үнэ суга өснө дөө, харин гадагш гаргах махны үнийг аль болох өндөр тогтоож чадвал сайн даа гэх дээ бид чадахгүй хийсэн болгондоо дэгээ тавиулдаг түүхтэй
  • Зочин 2014-09-11 02:13:49
    Мах их хэмжээгэр гаргах нь буруу бид өлсөж эхлэнэ шүү үймээн болно
  • Businessman 2014-09-11 01:40:53
    yuu ch medehguu chadvaruu ganzam yuu geed gutsaad bna da! chi setgehguu bgaa bol balairhaa boliood gertee hary mal min! zah zeeld yuuch niiluulj hudaldaj bolno medvuu maanag huuhed min!