Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам батлагдав
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 2018 оны 4 дүгээр сарын 26-нд нэмэлт, өөрчлөлт орсон өөрчлөлтийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А-26 тоот тушаалаар “Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулж,  Монголбанкны Хяналт шалгалтын газрын Тусгай хяналтын албанаас нийт арилжааны банкны холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар тус журамд орсон шинэ зохицуулалтууд, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулж, зөвлөмж өглөө.

Энэхүү журам нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.14 дэх хэсэгт заасны дагуу тус хуулийн 4.1 дэх хэсэгт заасан Мэдээлэх үүрэгтэй этгээдийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэхтэй холбоотой үйл ажиллагаа, үүргийг нарийвчлан тодорхойлоход зорьж байгаа юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ????? 2019-03-26 11:42:01
    "Мөнгө угаах" гэдгийг манай хуулийнхан маш бүдүүлэг ойлгож байна шүү!!! Гагцхүү Эрүүгийн хуулийн 18.6-д заасан утгаар л ойлгох ёстой шүү!!!