Л.Гансүх:Шударга бусын хонгилыг нураана
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр шударга бусын хонгилоор явж, хэлмэгдсэн гэдгээ хэлэв. Шүүхийн байгууллага ялзарсан, хэсэг нэр бүхий шүүгч хэргийг шүүж, ялладаг байсан талаар ярилаа.

Ингээд тэрбээр “Би “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсны дараа надтай зургаан хүн ирж уулзсан. Эд нар бүгд Ц.Элбэгдорж болон Б.Хурц нарын бүтээсэн шударга бусын хонгилоор явж хэлмэгдсэн хүмүүс байна. Тиймээс тэдэнтэй хамтарч тэмцэхээр боллоо.

Олон хүн шударга бусын хонгилоор явж хохирчээ. Миний хувьд бас хэлмэгдсэн. Тиймээс эхлээд шударга бусын хонгилоо нураах хэрэгтэй байна. Дараагийн шударга бус хонгилыг гаргахгүй төлөө тал талаасаа хичээж ажиллах ёстой. Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо байгуулна. Дахиад ийм хонгил бий болгохгүйн тулд хууль эрхзүйн орчныг нь шинэчлэх хэрэгтэй байна. Тодорхой дуу хоолойгоо нэгтгэх итгэл үнэмшил төрсөн учраас дээрх холбоог байгуулсан.

Манай байгууллага шударга бусын хонгилоор орж хохирогч болсон хүмүүсийг хамтрахыг хүсч байна. Нэгдүгээр зорилго нь хилсээр хэлмэгдсэний хохирлоо олж авах, хэргийг нь шүүхээр цагаатгахын төлөө явна. Хоёрдугаарт шүүх, прокурор, АТГ, цагдаад шургалсан хонгилын гишүүд, тэдэнд олзлогдсон хүмүүсийг илчилж, холбогдох арга хэмжээг авахын төлөө төр засгийг шахаж ажиллана. Гуравдугаарт холбогдох хуулиудад өөрчлөлт оруулна.

Одоогийн практикт хуулийг боловсруулахдаа тэр хуулийг гардан хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтнуудад даатгаж орхиод тэдний боловсруулсан хуулийг баталдаг байдлыг таслан зогсоох ёстой. Өөртөө ашигтай, эрх мэдлийг өөртөө авахаар, хариуцлага хүлээхгүй байх асуудлыг хуулинд шингээж өгдөг. Тиймээс үүнийг хаах ёстой. Хуульч мэргэжилтэй хүмүүс бид нартай холбогдож, хамтарч ажиллахыг хүсч байна.

Шударга бусын хонгил албан ёсны хэллэгээр бол маш том мафи юм. Хүний эрх чөлөө, аюулгүй байдлыг алдагдуулж ирсэн. Тиймээс аюулгүй байдлаа, эдийн засгаа хамгаалахын төлөө хичээж тэмцэх ёстой. Хууль ёсны байгууллагуудын мафийн бүлэглэлийг нэг хоногийн өмнө ч задлах ёстой. Уг нь өөрсдөө өргөдлөө өгөөд энэ асуудлаас салах юм бол хойч үе, үр хүүхэд нэр төрд нь хэрэгтэй юм шүү.

Энэ шударга бусын хонгилд 10 хүрэхгүй ч хүн байгаа. Өнөөдөр 500 гаруй шүүгчийг солиод асуудал шийдэгдэхгүй ээ. Мафийн бүлэглэлийг нэг цаг ч нэг минут ч ажиллуулж болохгүй. Цаг хожихын төлөө бүгдийг хийнэ.

Ц.Элбэгдорж шүүх, прокурорын удирдлагуудыг солиод АТГ-ын дарга нарыг шоронд явуулж байхад хэн тэдний төлөө хашгирч босч байсан юм бэ.

Төрийн гурван өндөрлөгийг асуудлаа ойлгож, олонхиор дэмжиж байгаа гишүүдэд баярлалаа гэж хэлье. Аргагүй нөхцөл байдал үүссэн байна.

Монголд прокурор мундсан уу Л.Гансүх, С.Зоригийн хэрэг дээр ганцхан Батжаргал гэж прокурор явдаг. Шүүгч мундсан. Анхан дээр нь нөгөө л гурван шүүгч. Дунд шатны шүүх дээр Соёмбо-Эрдэнэ, Бат-Эрдэнэ нар алх цохиод, Дээд шүүх дээр Батцэрэн, Хосбаяр, Цогт нар алх цохьсон. Ерөнхий шүүгч нь өөрөө нэг хоногийн өмнө тушаал өөрчилж, бүрэлдэхүүн оруулж ирээд хэргийг  даргалж шийдвэрлэж байсан. Энэ бол бүлэглэсэн мафи юм. Шүүх хуулийн системийг шинэчлэх хэрэгтэй. Өнөөдөр эд нарт улстөрийн хамгаалалт хэрэгтэй байна гээд хашгираад байх юм. Хамгаалах ёсгүй” гэв.


О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би 2019-04-02 02:03:34
    Хялар юм аа...
    211.36.130.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-03-28 17:28:55
    Altankhuyag hulgaich
    66.181.161.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Чиний ял дээр нүдээ олсон 2019-03-28 16:55:26
    Хонгил байдаг баысан ч чамайг бол шударга шүүсэн.ганцхан Богд уулын хойд энгэр Зайсанг тэр чигт нь зарсан чинь л ял авах үйлдэл
    103.57.94.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-28 00:42:06
    Зөв зөв дэмжиж байна
    178.115.129.143
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2019-03-27 15:06:30
    Шударга бусын хонгил байгаа vнэн байж болно. Тэмцэх хэрэгтэй. Харин еерее яг хэлмэгдсэн vv?
    64.119.19.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Зайл 2019-03-27 14:43:59
    Алтанхуяг хархын хүн гэж байгаа. "Шудрага бусын хонгил" ч гэх шиг. Үнэн лалар юм ярьж байгаа биз. Зайл хулгайч.
    64.119.18.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-03-27 08:09:47
    Ард түмэн нүдтэй чихтэй шүү. Одоо чи боль доо. Зөндөө л идлээ уулаа одоо болоо.
    202.126.89.89
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2019-03-27 07:49:36
    Ouytolgoig gereeg uzeglej bsan hulgaich chini.
    175.223.23.185
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-27 07:49:29
    ОТ-н нотой гэгддэг гэрээг байгуулахад сэгсэгнээд байсан. Нэг их шударга нь юу л бол
    202.131.249.202
    Мэдэгдсэн Хариулах
  • С.Ганбаатар 2019-03-27 07:45:27
    Чи бол зүгээр л нүүрсний хулгайч шүүдээ
    202.179.25.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-27 07:37:23
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
    202.9.43.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-27 07:03:18
    Мөнгө идсэн, зам идсэн, зээл идсэн, хөгжлийн банкны мөнгө идсэн новшнууд бүгд л хэлмэгдсэн гээд бархираад эхэллээ, шударга ёс хаана байна аа бурхан минь
    66.181.176.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-03-27 06:44:09
    Nursnii hulgaich
    103.57.94.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-03-27 06:32:55
    Гансүхийг дэмжиж байна!
    139.5.219.32
    Мэдэгдсэн Хариулах