Өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Манай Ерөнхийлөгч ээлжит урилгаа явууллаа гэж ойлгож байгаа. Монголд ямар ажил хийж болох вэ, болохгүй вэ гэдгийг мэднэ дээ, уг нь. Гэхдээ энэ урилганд “үгүй” гэж хэлэхээр ирлээ. Ээлжит хичээлээ заахаар ирлээ. Одоо ҮАБЗ үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа. Шударга ёс хуулийн засаглалыг сонгож хэрэгжүүлж болохгүй ээ. Гаднаас хүн хулгайлж авчирч тамлаж зовоож амь насанд нь хүрч байсныхаа төлөө салбарын сайд Ц.Нямдорж уучлалт гуйх ёстой. Гэтэл өнөөдөр хүртэл чимээгүй байна. Албан тушаал хаших боломжгүй баймаар юм даа.
Ерөнхийлөгч ямар ажил хийдэг байх ёстой гэж. Өмнө нь бодож байсан ажлаа хийдэг үргэлжүүлдэг байх ёстой. Ерөнхийлөгч болоод цоо шинэ хүн болчихдоггүй юм. Хууль шүүхийн байгууллага дэндүү нэр хүндийг нь унагах байдал ажиглагдаж эхэллээ. Монгол Улс шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй байсан нь дээр. Хуульзүйн сайдгүй ч байсан нь дээр дээ. Хууль шүүхийнхнийг хамгаалах нам, үйлдвэрчин, хэвлэл алга гэж байна. Надад ч гэсэн өөрийн байгуулсан нам алга, худалдаад авсан хэвлэл алга. Сэдвээ олж авахын тулд улстөрчид өрсөлддөг болжээ.
Хууль шүүхийн байгууллагад ахиц дэвшил гарсан үе бий. Би уг нь олон хууль батлуулсны хувьд Монголын шүүх байгууллагын нэр хүндийг олон улсад 16 хувьтай байснаас 60 хэдэн хувь байтал нь өсгөж чадсан юм шүү. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг олон жил мөрдөж, алуурчдыг оллоо гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Иймэрхүү ахиц дэвшил байсан юм шүү” гэлээ.
Ингээд түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр таны эсрэг янз бүрийн зүйл ярьсан. Одоо таны оймс гозолзох цаг ирсэн гээд байгаа?
-Янз бүрээр ярьж байгааг нь харсан, сонссон. Би Н.Энхбаярт наймдугаар сарын 2-нд уучлал үзүүлсэндээ их сайнд санадаг юм шүү. Наймдугаар сарын 2-нд миний ээж өөд болсон. Энэ тоо нь эвгүй. Нэг өдрийн өмнө би Н.Энхбаярт уучлал үзүүлсэн байдаг юм.
Тэр прокурорын удирдах зөвлөлийн хурал дээр тухайн үед “Монголын төрөөс хулгай хийдэг, хууль шүүхийн байгууллагаас зугтдаг. Шулмыг армийг бий болгож байна. Тийм хүмүүс хуулийнх руу гэтэж байна шүү. Дайралтууд бий болж байна” гэж хэлж байсан даа. Одоо яг энэ байдал бий болж байна. Ямар ч хүн албан тушаалтай, тушаалгүй байсан ч хууль шүүхийнхэнд хүндлэл үзүүлэх ёстой.
Намайг зангиагаа зүүгээд, гутлаа тослоод оч гэдэг чинь хуулийнхныг хүндэлж байгаа нэг хэлбэр юм. Хууль шүүхийн байгууллагаа хүндлэх ёстой.
Н.Энхбаярыг олон удаа дуудаад ирээгүй учраас аргагүй эрхэнд хүчээр баривчилж, оймсыг нь гозолзуулсан байх.
-С.Зоригийн хэрэг нэлээн хурцаар тавигдаж байна. Хүмүүсийг хэлмэгдүүлсэн гэж байгаа?
Аливаа хүн амины хэрэг хоёр шаттай, ялангуяа төр нийгмийн зүтгэлтэн амиа алдсан асуудал олон шаттай байна. Нэгт алуурчныг хоёрт хатгагч буюу захиалагчийг олох ёстой. Энэ хэрэг гурван шаттай байгаа. Ямар учраас илрэхгүй байсан бэ. Яагаад 21 жил илрээгүй юм, шалтгаан бий. Одоогоор 4 дэхь шат буюу Ц.Нямдоржийн зохион байгуулж байгаа шат гарч ирэв.
Хуульзүйн сайдыг байгаа цагт Монголын ард түмэн энэ хэргийн үнэнг нэхнэ. Шүүхээр шийдэгдсэн алуурчид амьд байгаа, учир нь олдох байх.
С.Зоригийг ямар алуурчид хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсан. Тэр нь С.Зориг өөрөө. Өнөөгийн хуульзүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн алуурчдаар бахархаж байгаа. Хэрвээ Ц.Элбэгдоржийг аллаа гэхэд миний хэргийн араас Ц.Нямдорж явах уу. Үгүй шүү дээ. Ийм аллагаас ямар нам хожих уу, ойлгомжтой шүү дээ.
Тиймээс Хуульзүйн сайдаас нь чөлөөлөх ёстой. Яахаараа энэ хүн ажиллах ёстой юм бэ. Тэгээд албанаас нь түдгэлзүүл.
-ҮАБЗ-өөс гаргасан шийдвэрийн тухайд юу гэж хэлэх вэ?
-УИХ-д оруулсан хууль батлагдах эсэх нь асуудал биш болчихлоо. Өнөөгийн Ерөнхийлөгч айдас гэдгийг зүрхэнд суулгаад өгчихжээ. ҮАБЗ бол аюултай байдлын зөвлөл болж хувирлаа. Хуулиас шүүхээс зугтаж байсан хүн дарга болоод юу хийх нь ойлгомжтой шүү дээ. Хамсаатнуудаа хэргээс мултлаад явна.
Одоо хуулийн байгууллагыг өөрийн болгохоор улайрч зүтгэж байна. Тэднийг аваад дараа нь 4 дэхь засаглал болох та нарыг авна. Тэгээд дараа нь Монголоо тэр чигт нь авахаар, халааслахаар улайрна даа.
-Та Б.Хурцтай ямар холбоотой вэ?
-Б.Хурцтай ажил үүргийн шугамаар хамтарч ажилладаг байсан.
-Таны үгүйсгэж ярьдаг байсан шударга бусын хонгил олон хүнийг хэлмэгдүүлсэн байна?
-Шударга бусын хонгил 5 жил үргэлжилж байгаа кино. Өнөөдрийн явж байгаа ажиллагаа эртнээс төлөвлөсөн ажил юм. Намайг хэн хараадгийг би мэднэ. Элдвээр хэлж байгаа бүхнийг би даваад гарна. Харин нийгмийн уур амьсгал давж гарч чадахгүй ээ.
-Шүүгчийг өнөөдөр хэн шүүх вэ, прокурорыг хэн шүүх вэ. Хууль хяналтын байгууллагын удирдлагууд өөрсдөө шударга бусын хонгилоор яваад байна. Үүнийг өөрчлөх гээд байгаа?
-Би өөр ном уншдаг. Та нар ч өөр ном уншдаг байх. Дэвшлээ хадгалаад явчих ёстой байсан. Би 11 хууль санаачлаад оруулахад 7 нь нэлээн засвартай батлагдсан байдаг. Хэнийг ч улстөрч шүүхгүй ээ, хууль шүүхийн байгууллага шүүх ёстой. Тиймээс хууль шүүхийн байгууллагыг харлуулж болохгүй.
-Уран зургийн асуудалд тайлбар өгнө үү?
-Их тэнгэрт амьдарч байсан байранд нэг ч зураг байгаагүй. Авсан зурагнуудаас нэг нь таарсан байж магадгүй шинжилье гэсэн зураг нь 2008 онд цуглуулгад ирсэн. Би 100 зураач 100 зураг гэсэн үзэсгэлэн гаргаж байсан. Монголдоо нэг гайгүй галлерай байгуулаад олон зурагтай үлдээе гэж бодсон.
-Л.Гансүхийн өнөөдрийн ярьсан зүйлд ямар тайлбар өгөх үү?
-Ийм байхаар Монгол Улсад яаж шударга ёс тогтох юм бэ. Шүүхийн бүх баримт бичгийг нь үзээрэй, хараарай. Шүүх хурлын видеог нь нээлттэй тавих ёстой.
-Н.Алтанхуяг таныг нэр хүндэд халдсан гээд тэрбум төгрөг нэхэмжилсэн байна билээ?
-Ерөнхий сайдыг огцруулж болно гэсэн заалт хуулинд бий. Тийм асуудлаар цаасан дээр сараачсан зүйл бариад орж ирж байсан. Тухайн үед үнэхээр хүнд хэцүү асуудалд орооцолдсон байсан. Надаас тэрбум төгрөг нэхэмжилсэн гэсэн. Одоогоор надад тийм нэхэмжлэл ирээгүй байна.
-Эрдэнэтийн 49 хувийн асуудалд нэр нь холбогдоод байгаа Ц.Пүрэвтүвшин танай хүргэн мөн үү?
-Ц.Пүрэвтүвшин гэж хамаатан мэдэхгүй. Миний ээж найман хөвгүүн өсгөж хүмүүжүүлсэн. Манай хамаатан болох 120 гаруй хүн цугласан. Тэр хүн дотор ийм нэртэй хүн байгаагүй.
-Эрх барьж байгаа нам болоод Засгийн газрын хийж байгаа ажлын талаар?
-Хоёр намын хоорондын хэрүүл Монголын цагийг шатааж байна. Ингэж хэрэлдэж хэмхэлдэж суухын оронд эдийн засгаа өөд нь татах талаар ярилцаж байх ёстой. Гэтэл шударга ёс яриад хэрүүл хийгээд байх юм. Ц.Элбэгдорж Ардчилсан нам руу орвол газар хөдлөх дайны юм болох байлгүй дээ. Ц.Элбэгдоржийг дарж авахын тулд Монголоо шатааж болохгүй л баймаар юм даа.
О.Гэрэл
Оллоо.mn