Жирэмсэн эмэгтэйн төрөх явц эхэлсэн байсан гэв
Өчигдөр орой 22.30 цагийн үед ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн зургаан давхраас жирэмсэн 17 настай эмэгтэй А нь унахад цагдаагийн алба хаагч хоёр иргэний хамт дээл тосч амийг нь аварсан ч талаар мэдээлсэн.

Харамсалтай нь хоёр цагийн дараа ураг амьгүй төрж, өндрөөс унасан эмэгтэй хүнд гэмтэл авсан учраас ГССҮТ-рүү шөнийн 01.30 цагийн үед хүргэсэн боловч өглөөгүүр 07.00 цагийн үед хавсарсан гэмтлийн шархаа даалгүй нас барсан талаар албаны эх сурвалж хэлсэн юм.

Талийгаач гэрийнхнийгээ хоол цайнд явсан хойгуур, өрөөний жирэмсэн эхийг ургийн бичлэг хийлгэх гээд явсан хойгуур өндрөөс унажээ. Тэгвэл тэрээр өндрөөс үсрэх шалтгаан юу байв. Амиа хорлохыг завдсан уу, эсвэл хүчтэй өвдөлт өгч орон зайн баримжаа алдсан уу гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга мэдээлэл өгчээ.

ТэрбээрУрд шөнө Ё.А овогтой А 17 настай жирэмсэн эмэгтэй манай эмнэлэгт ирж хэвтсэн. Гуравдугаар сарын 26-ны өдрийн 16:55 цагт төрөх үйл ажиллагаа эхэлж байсан. Тухайн жирэмсэн эмэгтэй 39 долоо хоногтой ураг орчмын шингэн эрт гарсан гэсэн оноштойгоор төрөхийн өмнөх тасагт хэвтсэн эмчлүүлж хянагдаж байсан эмэгтэй цонхоор үсэрсэн ийм золгүй явдал болсон.

Тухайн үед ард иргэдээс тусламж үзүүлж, доор тосч авч, унах хүчийг буулгаж харьцангуй гэмтэл, эрсдэл багатай аварсан. Тусламж үйлчилгээ болон шинжилгээг бүрдүүлээд ГССҮТ-ийн эмчийг дуудаж үзүүлсэн. Гэсэн хэдий ч төрөх өрөөнд буцаж тээвэрлэж төрүүлэхэд гурван кг 50 см хүүхэд амьгүй төрсөн. Оюун ухаан болон орчны харьцаа хэвийн байсан. Зургаан давхраас унасан дээрээс нь доргилт авсан учраас хүнд гэмтэж ГССҮТ-рүү хүргэгдсэн.

Энэ жирэмсэн эмэгтэйн байдлыг тодруулж үзэхэд, нас барсан эмэгтэй жирэмсний хяналтанд бүрэн орж байсан. Онц анхаарал татах зүйл байгаагүй дүр зураг харагдаж байна. Тухайн нас барсан эмэгтэй төрөгч эхтэй нэг өрөөнд байсан хамт байсан. Хамт хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэй ургын бичлэг хийлгэх гээд өөр өрөө рүү явсан хойгуур өөрөө цонхоо онгойлгоод үсэрсэн харамсалтай явдал болсон.  17 настай А-ын ар гэрийнхэн нь гэр лүүгээ явсан хойгуур ийм золгүй явдал болсон юм” гэсэн тайлбарыг өглөө.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Яяя 2019-03-29 13:58:29
    17-хон настай нялх амьтан шүү дээ. Сэтгэлийн их хямрал байсан байхдаа. Хэцүү ч юмаа даа.
  • zochin  2019-03-28 04:35:27
    Yagaad tereh gej evdej baigaa huniig gantsaarang ny orhoson yum, suvilagch nar hajuud ny baikh estoi yum bishuu, ene emneleg uneheer hunee gesen setgel alga
  • зочин 2019-03-27 13:21:18
    ядарсан бусгуй амьтны золгуй ухлээр шоу хийж болохгуй шуу сэтгуулч нэртэй харанхуй амьтад минь