Халамж асрамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэлжүүллээ

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халамж асрамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах болзошгүй эрсдэлд өртөхөөс хамгаалах зорилгоор хүүхэд хамгааллын мэдээллийн санд хүүхдийн мэдээллийг хурууны хээгээр бүртгэх ажлыг Нийслэлийн хэмжээнд хүүхдийн халамж асрамжийн үйл ажиллагаа явуулж байгаа 17 байгууллагын 26 төвийн 717 хүүхдийг 2019 оны 03 сарын 01- 03 сарын 15-ны хооронд бүртгэлжүүллээ.

Нийт 815 хүүхэд бүртгэгдсэнээс 717 хүүхдийг хурууны хээгээр бүрэн бүртгэлжүүлж 98 хүүхэд тодорхой шалтгааны улмаас бүртгэл хийгдээгүй.

Үүнээс 0-2 насны-23, ар гэрт нэгтгэсэн-5, оюутан-24, асралт гэр бүлд-9, бичиг баримтгүй-8, үрчлэгдсэн-2, төвөөс насанд хүрээд гарсан-9, цэрэгт-1, өдөр өнжүүлэх-3, чөлөөгөөр гарсан-3, хөгжлийн бэрхшээлтэй-1, Чойрын хийдэд байрладаг-4, бүртгэл зөрсөн-3, гадуур явж байгаа-2, ЕБС сургуулийн дотуур байранд сурдаг-1 байна. Уг ажлыг зохион байгуулсны үр дүнд хүүхдийн мэдээллийг хамгаалж хяналт тавих болон аюулгүй байдлыг хангах, нийгмийн бусад үйлчилгээнд хамруулахад дөхөм болох юм.

С.Анар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.