О.Бурмаа, Т.Мөнхтуяа, Э.Сумьяа нар өнөөдөр дэвжээнд гарна

Өнөөдөр Узбек улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний эмэгтэй 53, 58, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.
 
53 кг-ын жинд 29 бөх барилдаж байгаагаас ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа  нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Нурмала Дэвитэй таарчээ. Түүнийг явбал хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх, дэлхийн залуучуудын аварга Уитни Кондер, францийн бөх Татьяна Дэвиен хоёрын аль хожсонтой барилдана.
Энэ хэсэгт Азербайжаны бөх Анжела Дороган, Грекийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Мария Преволаки, Молдавын бөх Наталья Буду, Шведийн бөх, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн аварга София Магдалина Матссон, БНАСАУ-ын бөхчүүд байна. Нөгөө хэсэгт,  Японы бөх, олимпийн 3 удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга Саори Йошида, Польшийн бөх Роксана Марта Засина, Украиний бөх, ДАШТ-ний хүрэл медальт Юлия Благиня, Оросын бөх, дэлхийн залуучуудын аварга Наталья Малышева, хятадын бөхчүүд оржээ.

58 кг-ын жинд 23 бөх барилдаж байгаагаас ДАШТ-ний хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт бразилийн бөх Жуис Суазатай таарчээ.
 Түүнийг ялбал хоёрдугаар тойрогт оросын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга Валерия Коблова, италийн бөх Карола Райнеро хоёрын аль хожсонтой барилдана. Энэ хэсэгт азербайжаны бөх, Ирина Нетреба, канадын бөх, ДАШТ-ний хошой хүрэл медальт Жюстина Бучард, Болгарын бөх Николова Христова, унгарын бөх Эмесе Барка зэрэг шилдэг бөхчүүд байна.
Нөгөө хэсэгт нь беларуссын бөх, дэлхийн залуучуудын аварга Анастасия Гучок, хятадын бөх Зшантинг Зхоу, японы бөх, олимпийн 3 удаагийн аварга, дэлхийн 8 удаагийн аварга Каоро Ичо, польшийн бөх Анна Тереза Звиридовска, украиний бөх, ДАШТ-ний алт, хүрэл медальт Ганна Василенко, америкийн бөх Алисан Марканзье Раган нар орсон байна.
 
75 кг-ын жинд 19 бөх барилдаж байгаагаас ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт украиний бөх, дэлхийн аварга Катерина Бургомистроватай барилдана.
Түүнийг ялбал болгарын бөх, олимпийн хошой мөнгөн медальт, дэлхийн 5 удаагийн аварга Станка Златёва, энэтхэгийн бөх Аншу Томар хоёрын ялсантай өрсөлдөнө.
Нөгөө хэсэгт нь беларуссын бөх, ДАШТ-ний хошой хүрэл медальт Василиса Марзалюк, канадын бөх, универсиад наадмын аварга Эриса Елизабет Вейба, японы бөх, ДАШТ-ний мөнгөн меадльт Сузуки Хирое, америкийн бөх, ДАШТ-ний алт, хошой хүрэл медальт Аделина Грей, оросын бөх, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, универсиад наадмын аварга Екатерина Букина нар орсон байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бөх сонирхогч 2014-09-11 04:36:07
    Амжилт охидуудаа. Дүү нь аварга боллоо эгч нар нь бас аварга болно шүү. Та нар чаднаа. Урагшаа
    150.129.142.219
    Мэдэгдсэн Хариулах
  • nanana 2014-09-11 02:55:57
    ene olloo.mn-iin uyanga gj ichdegui nuhur we hunii yumiig uuruu bichsen yum sheg l hussan bna shte. Ulgiisaihan gdg hunii bichsen yum bhiiin
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах