Гуравдугаар сарын НӨАТ-ын хонжворын мөнгө иргэдийн дансанд оржээ
НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 17-нд явагдсан билээ.

Энэ удаагийн тохиролд 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан бөгөөд супер хонжвор болох 60 сая төгрөгийн азтан тодроогүй юм.

Харин 30 мянган төгрөгийн азтан 18,672, 100 мянган төгрөгийн азтан 2,084, 1 сая төгрөгийн азтан 189, 5 сая төгрөгийн азтан 17, 10 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорсон байгаа юм.

Тэгвэл энэ сарын сугалааны хонжворын мөнгө өчигдөр иргэдийн дансанд орсон байна.

Дашрамд дуулгахад, энэ сарын НӨАТ-ын баримтаа ирэх сарын 12-ноос өмнө бүртгүүлсэн байх ёстой ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.