Гоо сайхан, залуу насаа хадгалахыг хүсвэл
Yргэлж гoo сайхан,залуугаараа байхыг хvсдэггvй бvсгvй хvн энэ хорвоод vгvй биз ээ. Хэрэв бvсгvй та vргэлж гоо сайхан, залуу бvсгvй байя гэвэл юун тvрvvнд сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Мөн амьдралаа өөдрөгөөр төсөөлж эрvvл мэнддээ анхаарах нь зvй. Болж өгвөл vргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол vндэс гэдгийг мартаж болохгvй. Ингээд гоо сайхан захуу насаа хадгалахыг хvсэж буй хэн бvхэнд дараах зөвлөгөөг толилуулж байна.

1.Гэр бvлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай.
2.Найз нөхөдтэйгөө холбоотой байж, дотно харьцаатай бай.
З.Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хvрээ өргөжих тутам хvний сэтгэл сэргэж сэргэлэн цовоо, авхаалжтай болдог.
4.Хоббигоо хөгжvvлж, өөртөө байгаа нуугдмал авъяасаа нээн илрvvл.
5.Та урьд өмнө хийх гэж vргэлж хvсдэг байсан зvйлээ хийж бvтээхийг оролд.

б.Бусдад чин сэтгэлээсээ тусалж бай. Бусдаас талархал хvлээнэ гэдэг өөрийн хvч чадлаа мэдрэх хамгийн шилдэг арга юм.
7.Өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хvн. гэдгээ мэдрvулэх зуйлийг байнга хий.
8.Ой ухаанаа хөгжvvлэх дасгал байнга хий. Ой ухаан сэргэг байх нь бие махбодийн залуужих процессыг улам идэвхижvvлдэг.
9.Vгийн сvлжээ байнга бөглөж бай. Энэ нь хvнийг сэтгэл зvйн хямралд орохоос сэргийлж ой ухааныг хөгжvvлдэг.
10.Сайн чанарын хvнс хэрэглэж, цагаар хооллож бай. Хvнс тэжээлийг эмх цэгцтэй хэрэглэх нь бие махбодыг эрvvлжvvлж чийрэгжvvлдэг.

11 .Илчлэг ихтэй хоол болох махыг бага ид. Болж өгвөл загас болон тахианы мах, шинэ жимс, хvнсний ногоог ихээр хэрэглэ.
12. Шингэн зvйл маш их уу. Давсыг аль болох бага хэрэглэ.
13.Спортын дасгалуудыг тогтмол хийвэл залуужихад тань тустай.
14 .Байнгын хөдөлгөөн дунд амьдар. Энэ нь зvрхний vйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан шинэ сэргэг санааг төрvvлж залуужих процесст дэм болдог.
15.Гоо сайхандаа сайтар анхаар. Нvvрэндээ тос, нvvр цэвэрлэгчийг байнга хэрэглэж байвал арьс тань эрт хөгшрөхгvй.

16.Наранд удаан явахаас аль болох зайлсхий. Нарны шил байнга зvvж бай. Ингэхгvй бол нvдний тань ойр орчимд vрчлээ vvсч залуу гоо vзэмжээ алдах нөхцлийг бvрдvvлнэ.
17. 3огсохдоо нуруугаа шулуун болган цэх зогсох нь таны галбирт онцгой нөлөөтэй.
18.Толгой цээжээ өргөж биеэ тэгш зөв авч яв. Бөхийж явах нь насыг тань улам нэмдэг.
19.Хаана ч гэсэн зөв сууж бай. Биеийн зөв хэлбэр таныг наснаас тань залуу харагдуулна.
20.Шvдээ эмчлvvлж, амаа эрvvл байлга. Хоол идэхийн өмнө , дараа нь шvдээ сайтар угааж занших хэрэгтэй.

21.Эмийг хамаагvй бvv уу. Уух шаардлагатай бол эмчийн зааврыг дага. Эмийн хордлого таныг хөгшрvvлнэ.
22.Эрvvл байхын төлөө өөрийгөө дайчлан тэмц. Хэрэв та өөрийнхөө эрvvл мэндийн талаар огт санаа зовдогтvй бол та амархан хөгширнө.
23.Амьдралын аливаа зөрчил тэмцэл, маргааныг хvлээж авахад сэтгэл зvйн бэлтгэлтэй бай. Энэ нь таныг хэт стресстэхээс сэргийлнэ.
24.Сэтгэлийн тэнхээтэй байж сур. Хэрэв сэтгэлийн гуниг зовлонгоо давж гарч чадахгvй бол дотны найз юмуу өөр хэн нэгэнтэй хуваалцан сэтгэлээ тайвшруулаарай. Удаан гуниглах нь хөгшрөх процессыг тvргэсгэдэг.
25. Дуу хуур, наргиан наадамд оролцож хөгжилдөж бай. Ганцаардахаас аль болох зайлсхий. Гуниг гутрал, ганцаардал нь хvнийг амархан хөгшрvvлдэг гэдгийг санахад илvvдэхгvй болов уу.
 
Ингээд бvсгvй та өөрт хэрэгтэй гэснийг тунгаан авч амьдралдаа мөрдлөг болгоно гэдэгт итгэж байна.
Амжилт бvсгvйчvvд ээ.


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-03-28 07:12:23
    Энэ мэтийн "Завсрын үе"-ийн юу ч хийхээс буцахгүй банди нар төрд жоом мэт шавжээ!!!!! Эднээс олигтой зөв юм хүлээх аргагүй л дээ!!! Цэвэрлэх хэрэгтэй!!!
  • бүтэхгүй ээ 2019-03-28 06:55:12
    яачихсан хүмүүс байдгийн бэ ? хэлтсийн дарга болохоороо л авилга авахгүй бол байж чаддаггүй болчихдог юм байх даа
  • мгл 2019-03-28 06:23:11
    Нээмка ах хүүдээ Эрдэнэт-н хэдэн тэрбумын тэндэр авахад нь аав хүний тусламж үзүүлж, давуу байдал олгосон талаар хэвлэлээр яриад байхад л АТГ чимээгүй л байжүлэ...
  • иргэн 2019-03-28 06:02:45
    ашиг сонирхлын зерчилтэй гэсэн мэдуулгээ беглеед ажиллаж болно эсвэл татгалзах естой