Нөхөн сэргээлт хийдэггүй компаниудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой
Өнгөрсөн долоо хоногт “Mongolia Gold 2019” алтны салбарын гуравдахь удаагийн олон улсын хурал үзэсгэлэн, Алт үйлдвэрлэгчдийн холбооны VII хурал болсон билээ.

Энэ үеэр хариуцлагагүй уул уурхай болон нөхөн сэргээлтийн асуудал нэлээд хөндөгдсөн.

Уул уурхайн компаниуд алтыг нь аваад авдрыг нь хаяж байна гэсэн шүүмжлэл ч бий. Тэгвэл нөхөн сэргээлт хийдэггүй компаниудыг торгохоос илүү эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байвал хариуцлагатай уул уурхай хөгжинө гэдгийг ч албанхан хэлж байв.

Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан, Хөдөлмөрийн баатар, Геологи-Эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц “Алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нөхөн сэргээлтийг маш муу хийж байна.  Монголын төрийн тогтолцоо нь төр зөв ажиллах нөхцлийг хуулиар нь задлаад хаячихсан юм. Яамны бодлого гэж ярьдаг. Ямар юмны бодлого байх вэ дээ. Бодлогыг эрдэмтэд хийж, яам нь баталгаажуулж, хэрэгжүүлэх ёстой. Хяналтын асуудлыг яам мэддэг байх ёстой. Гэтэл байхгүй. Тэгээд асуудал ярихаар шал өөр юм ярьдаг.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хэрэгжүүлэгч агентлаг. Хэрэгжүүлэгч юм бол хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналтаа тавих эрхтэй. Гэтэл мэргэжлийн байгууллагад байдаг гэдэг. Тухайн үйлдвэрийн компани уул уурхайн нөхөн сэргээлт хийж байгаа эсэхэд хяналт тавих хяналтын систем гэж байхгүй. Нэг ч бодлого, удирдлага байхгүй. Монголыг хуулийн дээд зэргээр задалж, төрийн тогтолцоог үнэгүйдүүлж байна.

Нөхөн сэргээлт хийдэггүй компаниудад хуулиар буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Түүнээс нэг аж ахуйн нэгжийг 250 мянган төгрөгөөр торгоод яах юм бэ” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zaamar 2019-04-06 03:27:11
    Zuv
  • Монгол улсын иргэн 2019-04-01 08:46:19
    Нөхөн сэргээлт хийдэггүй компаниудын эрхийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох,лицензийг хураах ажлуудыг холбогдох яам, байгууллагууд хийх ёстой
  • уншигч 2019-03-30 17:36:45
    Энэ гэмт хэрэгтнvvдэд зориулж ерийн шорон барья. Телберее телж дуустал ажлаа хийнэ биз.
  • БАТ & БАТ 2019-03-29 08:04:15
    Ч.ХУРЦ ГЕОЛОГЧИЙГ САЙД БОЛГОЁ
  •  2019-03-29 06:06:06
    уул уурхай гэлггүйгээр аялал мал аж ахуйгаа үзүүлээд түүхээрээ гайхуулбал байгаль сүйдэхгүй их боломжтой юмсон
  • g 2019-03-29 04:57:23
    baigalaa hairlaj baij uguujiig ni hurteh tuhai bodno shuu de
    202.131.227.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-29 03:53:30
    Энэ миний сайхан эх орны минь яаж байна аа нөхөн сэргээх гэдэг бол тэгшилхийн нэр биш өнгөн хөрсийг урьдчилан хуулж аваад сэргээхдээ хуучин өнгөн хөрсөөр хуч
  • !!!!! 2019-03-29 03:20:26
    Яг зөв шүү! Эх орондоо хонцын сэтгэлээр хандаж байгаа хүмүүст өршөөл үзүүлж хэрхэвч болохгүй !!!
  • mongol 2019-03-29 02:43:46
    zov shuu demjij baina