Багш, ажилчдын цалин хөлс буурч байгааг багш нар эсэргүүцэж байна
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг “Боловсролын салбарт ажиллаж буй мэргэжилтэнүүд ажлын онцлогоосоо шалтгаалан илүү цагаар ажилладаг. Энэ хөлсийг нь Засгийн газрын 382 дугаар тогтоолоор хязгаарлаад байна. Жишээлбэл, ердийн цэцэрлэгийн багш нар өдөрт 10 цаг ажиллах ёстой байдаг.

Цэцэрлэгийн багш нар илүү цагаар ажиллах зайлшгүй шаардлага гардаг. Өнөөдөр багш нарын илүү цагийн 300 орчим мянган төгрөг цалингаас нь хасагдаж байна. Засгийн газар яаралтай үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөж, өөрчлөлт оруулах шаардлага байна. Багш нарын хувьд Засгийн газраас цалин нэмсэн болдог ч буцаад нэмэгдэл урамшуулал, илүү цагийн мөнгийг нь хасчихдаг. Ингэхээр эргээд гар дээрээ бага цалингаа авч байна” гэв.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2018 оны эцэс, 2019 оны эхэнд гаргасан Засгийн газрын тогтоол шийдвэрүүд нь амьдралд нийцэхгүй, холбогдох хууль зөрчсөн, хүрсэн түвшнүүдийг дордуулсан байна гэж тэд мэдэгдсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 2018 оны 12 сарын 19-ний өдөр 382 дугаар тогтоол гаргаж илүү цагаар ажиллуулахыг хориглосон байдаг. Хэрэв илүү цагаар ажилласан бол хөлсийг олгохгүй байхаар тусгасан юм.

Үүнээс болоод илүү цагаар ажилласан багш, ажилчдын цалин хөлс буурч байгааг багш нар эсэргүүцэж байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2019-03-31 12:26:23
    amralt bolohoor l bagsh nariin tsalin baga geed baih yam aa.jiriin ved sanal soliltsood vndeslel bvhii tailbar hvrgvvlj boldoggvi yam uu
  • zochin 2019-03-30 05:14:11
    tsaling oligtoihon nemeed egchij chadahgyu bol uramshuulliig ny yagaad hasaad baidag yum, ard tumend heden bor tsaas egeh gej estoi tamlah yumaa.
  • Бат 2019-03-30 05:05:34
    Нэг их заагаад гийгүүлсэн юмгүй цалингаа голсон амьтад боломж гарвал нэмэх л байлгүй олон улсаас зээл авч та нарт өгөх үү
  • Энколд буруугүй.  2019-03-29 16:07:18
    Сургуулиудыг татан буулгах хэрэгтэй. Багш нар нь юм зааж чадахаа больсон. Сурах дуртай нь гэрээр сурна биз.
  • Зочин 2019-03-29 10:20:26
    Хөдөө орон нутагт энэ асуудал бас ялгаагүй удаан жилийн нэмэгдэл ур чадварын нэмэгдлийг огт өгдөггүй үүнийг судлаж эргэж харах хэрэгтэй
  • зочин 2019-03-29 09:41:42
    ӨӨӨ за заа ээ мөн ч даварсан улсууд юм даа