Сурагчид энэ сарын 06-наас амарна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаал гаргаж, ЕБС-иудын хоёрдугаар улирлын амралт хоёр сар гаруй үргэлжилсэн байдаг.

Ингэж сурагчдын амралтад өөрчлөлт оруулснаар бусад улирлын амралтад мөн адил өөрчлөлт орсон юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2, 3, 4 дүгээр улирлын амрах хугацааг дараах өдрүүдэд тогтоожээ.

Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна.

Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт гуравдугаар сарын 23-аас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амрахаар тогтоосон байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.