Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын бүтэц өөрчлөгдөнө
ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын бүтэц, орон тоог хэлэлцэн баталжээ. Тус газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрыг нэгтгэн хэлтэс дотор нь гүйцэтгэх ажил хариуцсан хэлтэс, мөрдөн байцаах ажил хариуцсан хэлтэс гэж бүтцийг нэгтгэсэн гэнэ.

Мөн ЭЦГ-ын Гүйцэтгэх ажлын болон Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийг ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын харьяанд шилжүүлэхээр болсон аж.Ингэснээр хуучин ЭЦГ болон МБГ-ын зарим орон тоог цөөлж, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгчдийг аймаг, дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүдэд шилжүүлж магадгүй гэсэн хүлээлт алба хаагчдын дунд бий болжээ. Өнгөрсөн жил мөн олон тооны байцаагчийг анхан шатны нэгж рүү хуваарилж байсан билээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-06-01 13:13:45
    тогтворгүй байх нь хэнд ашигтай вэ
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах