Паркийн эхний ээлжийн үйлдвэрт 50 орчим иргэнийг ажлын байраар хангаад байна

Налайх дүүрэг, тус дүүргийн барилгын материал үйлдвэрлэл технологийн парк болон энд үйл ажиллагаа явуулах гэж байгаа 15 үйлдвэрийн удирдлагууд уулзалт хийж гурвалсан гэрээ байгууллаа. Уулзалтад Налайх дүүргийн Засаг дарга Ч. Раднаабазар,Засаг даргын орлогч С.Тунгалаг, НБМҮТП-ийн дарга С.Батжаргал, ТХХХ-ын дарга Н.Пүрэвсүрэн, инженер Г.Пүрэвдорж нар оролцжээ.

Энэхүү гэрээ нь төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах хамтран ажиллах, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

НБМҮТП-ын дарга С.Батжаргал хэлэхдээ '' 4-р сарын 1- ээс үерийн далан, авто замын ажил эхэлнэ. Бид үлдсэн дэд бүтцийн ажлын асуудлыг шийдвэрлэхэд бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.'' гэж онцоллоо. Харин Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар "Дүүргийн эдийн засгийн гол хөшүүрэг болох НБМҮТП-т байрших үйлдвэрүүдийг бүхий л талаар дэмжиж ажиллана" гэдгээ илэрхийлэв.

Одоогоор паркийн эхний ээлжийн үйлдвэрт Налайх дүүргийн 50 орчим иргэнийг тогтмол цалинтай аюулгүй орчинтой ажлын байраар хангаад байгаа бөгөөд 4-р сарын 1- ээс эхлэх үерийн далан авто замын ажилд дүүргийн иргэдийг ажиллуулахаар бүртгэж байгаа юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.