Украины сонгуулийн үеэр 151 зөрчил илэрсэн байна
Өнгөрсөн ням гаригт Украинд Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөв. Тус сонгуулийн үйл явцтай холбоотой 151 зөрчил бүртгэгдсэн тухай Украины Дотоод хэргийн яам өчигдөр мэдээлжээ. Үүнд, хууль бус суртал ухуулга хийх, хахууль өгөх, саналын хуудсыг гэмтээх, сонгуулийн хэсгээс саналын хуудсыгавч гарахыг оролдох зэрэг олон зөрчил илэрсэн гэнэ. Сонгуульд 39 нэр дэвшигч өрсөлдсөн агаад ОХУ-аас анх удаа ажиглагч очоогүй аж. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч буй украин иргэдэд сонгуульд оролцох боломж олгоогүй байна. Түүнчлэн Украины зүүн хязгаарт байрлах Донбасст сонгууль явагдаагүй аж.

Судалгаагаар Украины санал өгөх эрхтэй 7-10 сая иргэн ийнхүү санал өгөх боломжгүйд хүрчээ. Энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн хошин урлагийн жүжигчин Владимир Зеленский, “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко болон одоогийн ерөнхийлөгч П.Порошенко нарын хооронд болжээ. Юутай ч социологичдын үзэж буйгаар украинчууд ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулиар л төрийн тэргүүнийг тодруулж магадгүй гэжээ. Анхан шатны урьдчилсан дүнг өнөөдөр танилцуулах юм байна.
Эх сурвалж: Өдрийн сонин

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.