Улаанбаатарын замын хөдөлгөөнийг бүрэн зогсооно
Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм.

Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг хамруулан нийслэлийн хэмжээнд байдаг 111 аюулгүй талбайд зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох юм.

Мөн дадлага сургуулийн хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх  дадлага сургуулиуд зохион байгуулагдана.

Хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуульд улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд оролцож, томоохон хэмжээний гамшиг осол тохиолдлоо гэхэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөөц боломж хэр байна вэ гэдгээ тодорхойлох юм.

Сургалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгаас хамгаалах сургалтыг хороо, дүүргийн хэмжээнд шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2019-04-02 07:56:04
    Oor hiih yum alga uu? Hun amitanii hodolgoond saad bolood.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-02 05:26:11
    Tusviin mungu baga b.a geed l b.san ureh ideh bolohoor gargaad l baih yum daa
    66.181.189.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-02 03:33:41
    Тэр хооронд нь орон байрны хулгайч нар завгүй ажилтай байж хулгай зэлгий гаарна даа. Тээ? хахаха. Хажуугаар нь томчуул Улсын төсвөөс далимдуулж баахах мөнгө гар...
    66.181.161.53
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2019-04-02 03:30:46
    manai uls tehnik huchgui baij tenegteh yumaa,yadaj galaa untraadag nisdeg teregtei baih heregtei,tor zasag huurunduu uyaldaagui baij tom tenegteh yumaa
    182.160.2.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-02 03:26:10
    Тэнэгтэхээ болимоор юм.
    202.126.89.201
    Мэдэгдсэн Хариулах
    • оо 2019-04-02 03:29:44
      чамд л хэрэгтэй малаа.
      103.26.195.172
      Мэдэгдсэн Хариулах
  • й 2019-04-02 02:36:31
    ххахахахахааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа
    202.131.231.222
    Мэдэгдсэн Хариулах