Газар эзэмших эрхийг цуцлуулах тухай санал хүргүүлжээ
НМХГ-аас Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёроос дээш жил ашиглаагүй, эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар зөрчилтэй 116 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байсан ба эзэмшил газарт нь хог хаягдал ихээр цугларч, орчныг бохирдуулсан мөн барилгын суурийн нүх ухаж зориулалтын дагуу олон жил ашиглаагүй нь Газрын тухай хуулийн холбогдох  заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Дээрх иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшил газраа зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүйгээс дараахь нөхцөл байдал үүсээд байна. Үүнд:

1. Тухайн газарт хог хаягдал ихээр цуглан,байгалийн унаган төрх алдагдах, орчин тойронд эвгүй үнэр тархах, хөрсний бохирдол, нян бактери үржих зэрэг сөрөг нөлөөллөөс иргэдийн амьдрах орчин доройтох, мөн тухайн газарт хог ургамал ихээр ургаснаас иргэдийн харшил ихсэх шалтгаан болох,

2. Барилга барихаар газар шорооны ажил хийсэн нүх, суурийн улбетон, суурийн ажил хийсэн нүхнүүд ньолон жил болсноос бороо, үер, усны нөлөөгөөр эрэг нь нурах, зэргэлдээ байрлах барилгын хийцэд нөлөөлж, суулт, хагарал үүсэх, бага насны хүүхдүүд унаж бэртэх зэрэг иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх,

3. Баригдаад олон жил болсон, ашиглалтын шаардлага хангахгүй хашаанууд нь нурж хүн, амьтан бэртэх, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх болонолон жил ашиглаагүй хашаанд архидан согтуурах түүнээс үүдэн гэмт хэрэг үүсэх зэрэг эрсдэлтэй байна.

Иймд илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийг цуцлуулах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.