ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт оруулав
ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах энэхүү бодлогын гурав дахь үе шат эхлээд явж байна.

Дээрх бодлогын шийдвэрийн дагуу энэ оны эхний улиралд ББСБ-ууд дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг 1.4 тэрбум төгрөгт хүргэхээр заасан бөгөөд Хороо ББСБ-уудын дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлтийг хянан үзсэний үндсэн дээр холбогдох бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулж байна. Дараагийн үе шатанд буюу 2020 оны хоёрдугаар сар гэхэд ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.9 тэрбум төгрөгт хүргэх юм. Өнгөрөгч гуравдугаар сард нийт 99 ББСБ-ын бүртгэлд өөрчлөлт оруулсны 96 нь хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлсэн бол хоёр нь нэмж салбар байгуулсан, нэг нь оноосон нэрээ өөрчилсөн байна.

П.Анир
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.