Гал түймрийн улмаас 77 хүн амиа алдсаны 33 нь хүүхэд байна
Хаврын улиралд гал түймрийн аюул ихэсдэг талаар албаныхан байнга сэрэмжлүүлэг өгч байна.

Ялангуяа хуурайшилт ихтэй болохоор ой хээрийн түймэр гарах, мөн тог цахилгааны аюулгүй байдлаа хангаагүй, үнс нурмаа ил задгай хаяснаас болж өөрийн өмч хөрөнгөө галд өртүүлэх, байгальд экологийн хохирол учруулах зэрэг золгүй тохиолдол гарсаар байна.

Өнгөрсөн 2018 онд гэхэд гал түймрээс болж 77 хүн амиа алдсаны 33 нь хүүхэд байна.

Өнгөрсөн сард гэхэд гал түймэрт гурван хүүхэд өртөж амиа алдсан харамсалтай мэдээлэл байгаа юм.

Тиймээс иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангахын тулд сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг онцгой байдлын албанаас анхааруулсаар байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.