Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл өвчтэй хүүд тусалж хандивын тоглолт хийнэ
Завхан нутгийн гавьяат С.Батсүхийн гарынх нь шавь, бяцхан сод авьяастан Б.Бат-Энэрэл хүү өөрийн бие даасан хандивын тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Тэрбээр “Сэтгэлэн залбирлан" анхны бие даасан тоглолтынхоо бүх орлогыг өвчиндөө шаналж буй Б.Маргад-Эрдэнэ хүүд зориулж хандивлахаар ийнхүү сэтгэл шулууджээ. “Бона-Вита” лабораторийн буруу оношилгооноос болж хүүд химийн эмчилгээ хийж, өвчнийг нь хүндрүүлсэн байгаа юм.

Тиймээс БНСУ-руу яаралтай явж хагалгаанд орох шаардлагатай болсон учраас элэг нэгт монголчуудаасаа тусламж хүссэн байгаа юм.

Бид нэг нэгэндээ чадах чинээгээрээ туслаж Б.Маргад-Эрдэнэ дүүд амьдрал бэлэглэе, Монголчуудаа. Та бүхнийг чадах чинээгээрээ дэмжихийг бяцхан сод авьяастан Б.Бат-Энэрэл хүсч байна.  Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Хүүд туслахыг хүсвэл,
Хаан банк 5035477352 
Төрийн банк 102800506229 
Голомт банк 1825122548
Хүлээн авагч: Ээж нь М.Мөнхцэцэг 
Утас: 94949941 (Ээж) Mangaljav Moogii
Утас: 99644644 (Аав) Баяраа Эрдэнэбаатар
Холбоо барих дугаар: 80805047 
Билетийн үнэ: 20000 төгрөг ажээ.


О.Гэрэл
Оллоо.mn 

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.