Ажилгүй иргэд болон бичил бизнес эрхлэгчдийг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа
"Эрдэнэс-Тавантолгой ХК-иас "Эрхэс сувд” сургалтын төвтэй хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ажилгүй иргэд болон бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг болгох мэргэшүүлэх сургалтыг хоёр ээлжээр өнгөрсөн гуравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Эхний ээлжийн сургалтаар "Архив, албан хэрэг хөтлөлт”, "Санхүү нягтлан бодох бүртгэл” гэсэн чиглэлээр тус бүр 22 цагийн хичээлийг судлуулсан бол хоёр дахь сургалтаар "Компьютерийн хэрэглээ, программ хангамж”, "Төсөл бичих арга зүй” гэсэн чиглэлээр мөн тус бүр 22 цагийн хичээл зааж, амжилттай төгсөгчдөд сертификат гардууллаа.

Сургалтаар "Архив, албан хэрэг хөтлөлт”-ийн сургалтанд-37, "Санхүү нягтлан бодох бүртгэл”-ийн сургалтанд-42, "Компьютерийн хэрэглээ, программ хангамж”-ийн сургалтанд-44, "Төсөл бичих арга зүй”-н сургалтанд-21 суралцагч тус тус хамрагдсанаар нийт 144 суралцагч сертификатаа гардан авсан юм.

"Суралцагчид мэргэжлийн диплом, сертификат байхгүйгээс ажилд ороход хүндрэлтэй байдгийн дээр стандартын дагуу бүрэн зөв хийж чаддаггүй зүйлүүд маш их байсан бол сургалтад хамрагдсанаар хүн бүр ажил, амьдрал дээрээ хэрэгжүүлж чадахуйц мэдлэг олж авсандаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал, "Төсөл бичих арга зүй”-н сургалтын дүнд лекц, дадлага ажлын хичээлээр суралцагчид сүү цагаан идээ боловсруулах, оёдол, талх нарийн боов үйлдвэрлэх, хүүхэд зэрэг чиглэлээр шаардлага хангасан төсөлтэй болцгоосон юм.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.