Орос тавдахь үеийн сөнөөгч онгоцыг Хятадад нийлүүлнэ гэв
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин СУ-57 онгоцыг экспортлох зөвшөөрлийг удахгүй батлах гэнэ. Учир нь тус улс тав дахь үеийн шинэ сөнөөгч онгоцоо Хятадад нийлүүлэхээр зорьж байгаа юм.

ОХУ-ын Засгийн газар "Сухой-57" буюу "Су-57" гэх байлдааны онгоцоо Хятадыг ардын чөлөөлөх армид нийлүүлэхээр төлөвлөж буй аж. Хятадын талаас Оросын "СУ-57" байлдааны онгоц 24 ширхэгийг урьд нь худалдан авчээ. Ирэх хоёр жилд Хятадын засгийн газраас нэмэлтээр мөн загварын онгоцыг худалдан авах юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "СУ-57" онгоцоо олноор нь үйлдвэрлэхгүй гэдгээ өнгөрсөн онд зарлаж байв. Түүнчлэн Оросын тал "Сухой-57" буюу "Су-57"  байлдааны онгоцыг ирэх арваннэгдүгээр сард Дубайд болох "Агаарын техник хэрэгслийн үзэсгэлэн"-д албан ёсоор танилцуулах гэнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МУ-ын иргэн. 2019-04-04 00:49:55
    Хоёр хөрш маань ойрдоо их сүжрэлдэцхээж байна аа. Манай ерөнхийлөгч тэрийг нь дагаж намирах гээд л....