“Баянмонгол” чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэнэ
Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан, тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах 250 сая төгрөгийг Ерөнxий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө. Хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.
 
“Баянмонгол” чуулга 1990 оноос xойш хөгжмийн зэмсгийн шинэчлэл хийгээгүй байна. Нийт хөгжмийн зэмсгүүдийн дийлэнx нь 1980 оны үед гадаадын хамтлаг чуулгуудын хэрэглэж байсан хуучин зэмсгүүд болон анхан шатны сургалтад зориулсан хөгжмийн зэмсгүүдээс бүрддэг. 
 
Шинээр авах хөгжмийн зэмсэгүүд ямар ч оркестрын түвшинд тоглогдох боломжтойгоос гадна хөгжимчдийн эрүүл мэндэд учруулж болох сөрөг нөлөө багатай байхаар бүтээгдсэн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-04 03:06:41
    Энэ Сайхан мэдээ Байна. Баянмонголын хөгжмийн зэмсгийг чадварлаг хөгжимчид л өөр сдөө авч явж ирснийг хөгжим сонирхогчид мэднэ.
    66.181.160.29
    Мэдэгдсэн Хариулах