Долоо хоногт нэг удаа мөсөөр нүүрээ арчаарай
Бүсгүйчүүд маань төгс царай төрхтэй болохын  тулд гоо сайхны салоноор үйлчлүүлж аль л сайн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зорьж хичээдэг билээ. Гэхдээ зарим зүйл дээр заавал мөнгө үрэхгүйгээр өө сэвгүй арьстай болох боломжтой. Ингэхийн тулд танд ердөө л мөс хэрэг болох аж.

- Та мөсөөр нүүрний арьсаа арчилсанаар нүүрний тань цусны эргэлт сайжирна.

- Мөс нь нүхжилтийг дээд зэргээр агшааж багасгадаг.

- Арьсны тослогийг тэнцвэржүүлдэг.

- Батгажилтын улмаас үүссэн улайлтыг багасгаад зогсохгүй хаванг буулгана.

- Наранд түлэгдсэн арьсыг тайвшруулах үйлчилгээтэй.

Мөсөөр нүүрээ арчлахын тулд:

-Эхлээд нүүрээ сайтар цэвэрлэнэ.

- Дараа нь 5-10 минутын турш мөсөөр нүүрээ зөөлөн арчина.

- Мөн мөстэй цэв хүйтэн усаар шавшсан ч болно.

-Ингээд нүүрээ алчуураар зөөлөн дарж усыг шингээж авах байдлаар арчиж, чийгшүүлэгч тос түрхэнэ.

-Долоо хоногт нэг удаа хийхэд хангалттай. Байнга мөсөөр арчвал нүүний арьс хуурайших магадлалтай.

Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.