Налайх чиглэлийн замыг хааж дараах байдлаар зохицуулалт хийнэ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг энэ сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар боллоо.

- Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.

- Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.

Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шороо шороо шороо 2019-05-14 01:21:56
    тэсч тэвчих яах вэ тэр усалгаагаа сайн хийж болдоггүйн байх даа
    182.160.39.42
    Мэдэгдсэн Хариулах
  • 11\30? 2019-04-04 09:24:24
    Шороон замаар тоос манаруулаад хаваржин, зунжин, намаржин бужигнах болж дээ! За тэр ч яахав, гагцхүү замын ажлаа хугацаанд нь л дуусгаж үзээрэй, та минь!!!
    64.119.21.137
    Мэдэгдсэн Хариулах
  • оо 2019-04-04 07:14:51
    зөвөө зөв хэдэн сар гүрийгээд аятайхан замтай болохгүй бол наад зам дээр чинь хичнээн хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгө үрэн таран хийлээ...
    103.26.195.172
    Мэдэгдсэн Хариулах
    •  2019-04-04 09:37:50
      ХАРИН Ч ИЛҮҮ ҮХНЭ. МАЛ ШИГ ДАВХИАД НИЭЖ ҮХНЭ
      202.131.227.178
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-04 06:27:23
    Хуучин замыг нь элс зөөхөөр үлдээчихэд болохгүй юу 1 хүнд ноогдох газар нутагаар дэлхийд гэх үхэхдээ өөрсдөө оршуулах газаргүй амьдарцгаах хөөрхий дөө
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-04-04 06:17:59
    teneg zurag we yasan ha ha
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-04 06:09:08
    хөөрхий муу 104,5 хөтлөгч төв аймгаар ажилдаа ирэх юм байна.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах