Сураггүй болсон харуулын малгай, гар утас нь олджээ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд ойн сангийн харуулаар ажилладаг 57 настай А гуравдугаар сарын 28-ны өдөр ор сураггүй алга болсон билээ.
 
Түүнийг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлүүлсэн ч одоог хүртэл олдоогүй байна.  
 
Тус аймгийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газар хамтран Тарни багийн Шар шургаагт гэдэг газрын гурван км-ын тойрог болон зүүн зүгт 12 км-т явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.
 
Эрлийн үеэр харуулын байрнаас баруун тийш 700 метрийн зайнаас ойн харуулын "Nokia" загварын гар утас,  баруун хойд зүгт 200 метрийн зайнаас саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олжээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.