2025 он гэхэд БНХАУ гурван их наяд ам.долларын хөрөнгө оруулалт гаднаас татна
“БНХАУ санхүүгийн зах зээлдээ өөрчлөлт хийх эхлэлээ тавьсан нь тэднийг АНУ-тай эн зэрэгцэхүйц түвшинд хүргэж, 2025 он гэхэд гурван их наяд ам.долларын хөрөнгийг хилийн чинадаас татах боломжтой” гэж “Citygroup” тооцоолжээ.

Тус улсын олон улсын зах зээлд юанийн ханшийг өсгөх гэсэн оролдлого нь 2015 онд төдийлөн амжилтад хүрээгүй. Үүнээс үүдэн БНХАУ- ын бодлого тодорхойлогчид хилийн чанадад мөнгөн хөрөнгө гаргахаас илүүтэй дотоодын санхүүгийн зах зээлээ хөгжүүлэхэд анхаарал хандуулж эхэлсэн гэж тус судалгааны байгууллага үзэж байгаа юм. Улмаар БНХАУ-ын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2025 он гэхэд 28 их наяд ам.долларт хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна. Үүгээр ч зогсохгүй бондын зах зээлд 779 тэрбум ам.доллар, үнэт цаасны зах зээлд 200 тэрбум ам.доллар, 2.38 их наяд ам.доллар банкны зээл хэлбэрээр хилийн чанадаас БНХАУ-д төвлөрнө гэсэн тооцоо байгаа аж. Өөрөөр хэлбэл, БНХАУ гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлснээр дотоодын зах зээлийн хувь хэмжээ нь хоёр дахин өснө гэж АНУ- ын хөрөнгө оруулалтын “Citygroup” банк үзжээ. Одоогийн байдлаар БНХАУ-ын банкны салбар нийт хувьцааны гуравны хоёрыг эзэмшиж байгаа нь тус улсын санхүүгийн зах зээлд тэргүүлэх үзүүлэлт юм. Харин бондын зах зээл бараг гурав дахин өсч, 188 их наяд юаньд, үнэт цаасны зах зээл ижил дүнгээр өсч, 154 их наяд юаньд хүрнэ гэж урьдчилсан байдлаар тооцоолоод байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.