ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж хандивлав
 

БНХАУ-ын Сон Чин Лин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр 3-4-ний  өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Сон Чин Лин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа эхний уулзалтаа Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс эхлүүллээ. Тэднийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эх хүүхдийн үндэсний хүрээлэнгийн захирал Ш.Энхтөр, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Х.Сайхансанаа тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзав.

Мөн энэ үеэр Сон Чин Лин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд 1.000.000 юанын эмнэлгийн  тоног төхөөрөмж  хандивлалаа. Үүнд нярайн инкубатор, нярайн агааржуулалт, нялхсын цацрагийн дулаан, савны шахуургын насос, Сирийн шахуурга, мэдээ алдуулах машин, хүчилтөрөгчийг баяжуулах, орны дэргэдэх дэлгэц, өвчтөний ор, хэт авианы систем зөөврийн, нярайн фотографи эмчилгээ гэх мэт 20 орчим нэр төрлийн тоног төхөөрөмжүүд багтаж буй аж.

Айлчлалын төгсгөлд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

О.Гэрэл
Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.