Оюутнууд тайван жагсаал хийлээ
Өнөө өглөө оюутнууд  Энхтайваны гүүрээс төв талбай хүртэл автомашины хөдөлгөөн зогсоож, тайван жагсаал хийлээ.

Тэдний жагсаал хийх болсон гол зорилго нь  автобусанд зорчих эрхийг 22 биш 40 удаа болгохоор нэгдэж буйгаа мэдэгдэж хэвлэлийн хурал хийсэн билээ. Мөн чанаргүй боловсрол, худал мэдээлэл, сургалтын төлбөрийн нэмэгдэл, ёсзүйгүй байдлыг шүүмжилсэн юм.

Тодруулбал, өнөөдрийн жагсаалаар автобусны хөнгөлөлтийн картны зорчих эрхийг нэмэгдүүлэх, шамдан суралцаж, сурлага, урлагийн амжилт гаргасан оюутнуудад 70200 төгрөгний тэтгэлгийг сэргээх, 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх гэсэн үндсэн гурван асуудлаар бүх их, дээд сургуулиудын оюутан залуус ийнхүү нэгдэж Энхтайваны гүүрний урд Наадам цэнтрийн гадаа цуглаад төв талбай хүртэл тайван жагсаал хийж гарын үсэг цуглуулсан байна.




О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-07 09:11:20
    ЮУН ТАЙВАН БАЙХ БЭ ГАЛЗУУ ЖАГСАХ ЁСТОЙ. ХУВЬСГАН ӨӨРЧЛӨХ ЖАГСААЛ ХИЙХ ЦАГ БОЛСОН
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • хэхэ 2019-04-06 05:18:12
    хөөрхий гэдэс нь өлөн дүү нар минь биенээ түшээд яваарай хоол бодоод гэдэс нь өлсөхөөр л мөнгө нэхсэн жагсаал хийх юм ирээдүйгээ бодож тэмцээч
    202.179.27.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-05 06:51:43
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн сонгоцгоое
    202.9.42.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-05 06:36:55
    Оюутнууд аа та нар хичээлээ л хийхээ бод.
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • бодлын хулгайч 2019-04-05 06:31:28
    МОНГОЛД БОСОХ ЦАГ НЬ, ТЭМЦЭХ ЦАГ ИРЖЭЭ..............................
    66.181.167.53
    Мэдэгдсэн Хариулах