М.Энхболд: ЖДҮ-ийн зээлийг тойргийн сонгогчдоо авч өгөхийг хүссэн ч бүтээгүй

Өдрийн сонины 4 дүгээр сарын 3-ны дугаарт "ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв" гарчигтай нийтлэл гарсан билээ. Уг нийтлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Энхболд Өдрийн сонинд хүсэлт ирүүлжээ.

Тэрээр хүсэлтдээ "ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв" гарчигтай нийтлэлд намайг "Нүүдэлчин агро ферм" ХХК-д ЖДҮДС-аас зээл олгоход ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэжээ. Миний бие УИХ-ын даргаар ажиллаж байх үедээ буюу 2018 оны эхээр иргэд, ААН, байгууллагуудад хандаж сүү цагаан идээний хэрэглээг дэмжих, өргөжүүлэх санаачилга уриалга гаргаж байсан бөгөөд энэ уриалгыг дэмжиж, нийслэлд бүртгэлтэй "Нүүдэлчин агро ферм" ХХК-ийн удирдлага Төв аймгийн Баяндэлгэр суманд 400 үнээний фермийн аж ахуй байгуулж байгаагаа дурдаад хөрөнгө оруулалтад дутагдаж байгаа 1.0 тэрбум төгрөгийг үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогын хөнгөлөлттэй зээлд хамруулах хүсэлт гаргасан юм. Энэ хүсэлтийн дагуу миний бие УИХ-ын 28 дугаар тойргийн гишүүний хувьд "Нүүдэлчин агро ферм" ХХК-д дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар ХХААХҮЯ-ны ЖДҮДС-гийн захирал С.Төгсбилэгт албан тоотоор уламжилсан болно. Ер нь УИХ-ын гишүүнд хандаж тойргийн иргэд сонгогчид, ААН-ээс олон тооны хүсэлт, өргөдөл ирдэг бөгөөд түүнийг нь холбогдох яам, газарт нь уламжилдаг хууль журамтай юм. Энэ дагуу хандсан хэдий ч тэр зээл нь олгогдоогүй юм билээ. Мөн зээл хүссэн дээрх компанид миний ямар нэгэн хамаарал огт байхгүй болно." гэжээ. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-08 07:14:24
    Хүрэлсүх энэ хүний хажууд жинхэнэ шоучин жүжигчин ЖДҮгийн үүсгэн байгуулагч хулгайч юм байна лээ. Жинхэнэ худлаа гар. бүлт гар байна лээ Мие бол буурь суурьтай
  • зочин 2019-04-08 01:28:57
    Чи ард түмнийг тэнэг гэж бодоод л бна уу, Дахиад хуурч доромжилж болно гэж бодож бна уу, МАНАН-н толгойлогч, 60 тэрбумын эзэн, луйварчин
  • М.Энхболдод 2019-04-07 06:45:19
    ММСУХ-ны ерөнхийлөгч болж, өвөл морь уралдуулж 40 хүүхэд алсандаа уучлал гуй. юун ЖДҮ амаа бариад ирц бүрдүүлээд суугаа ч. Гүнбилэг чинь Нямдоржийг муулаад ҮХЦ-...
  • Хаян 2019-04-06 06:27:12
    Энколдоо, чамд нэг юм хэлье. Чи битгий хуцаа. Хол очиж хуцаач.
  • иргэн 2019-04-06 03:27:43
    Чи жирын ард иргэдэд тус болж харагдаач хар луухаан.Элбэгдорж сахал Эрдэнэбилэг Т.Бадамжунай хужаа Д.Ганбат Да.Ганболд нартайгаа дараагийн хулгайгаа тѳлѳвлѳ.
  • зочин 2019-04-05 09:50:00
    Яах гэж ингэж худлаа шаадаг байнаа тэр үед бүх асуудал чиний нүдний харцаар байсан биз дээ. Одоо жүжиглэхээ боль ард түмэн чамайг хэн гэдгийг мэддэг болсон
  • жидүүчин 2019-04-05 07:43:52
    Өөрөө бас жидүүчин л юм байна ш дээ
  • Зочин 2019-04-05 07:01:36
    Та бусдын төлөө хуруугаа ч хөдөлгөх хүн биш л дээ...
  • Zochin 2019-04-05 06:54:10
    Ta uuruu ter baitugaig khusaa bizdee. Uruvduulekh geed bgaa yum uu
  • Бат 2019-04-05 06:50:48
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн сонгоцгоое