Хятадад үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт буурчээ
Өмнөд хөршийн Үндэсний статистикийн газрын мэдээлс­нээр БНХАУ-ын эдийн засагт буурах хандлага ажиглагдсан байна. Эдийн засгийн үзүү­лэлтүүд доошлох хандлага ажиг­­­лагдаж байгаа тул зах зээ­лийг дэмжих бод­логоо эрчим­­жүү­лэх шаардлагатай байна гэж холбогдох албаныхан мэ­дэгджээ.

Хятадын Үндэсний мэ­дээл­лийн төвийн макро эдийн зас­­гийн судалгааны газрын дарга Нью Ли “Хөрөнгө оруу­лалт, өргөн хэрэглээ, аж үйлд­вэрийн тоо баримт нь тө­сөөлж байснаас бага зэ­рэг өсөлт­тэй гарсан. Юуны өм­нө аж үйлд­вэрийн бараа бү­тээг­дэхүү­ний үндсэн үзүү­лэлт нэ­лээн доо­гуур байна. Жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлд­вэрийн нэмүү өртөг 9 хувь ор­чимд хэлбэлзэж байгаа нь боловсруулах аж үйлд­вэ­рийн чадавх, хан­гамж нь эрэлт хэрэгцээнээс давсан, үнд­сэн үйлдвэрлэлд маш их бэрх­шээл тулгарч байгааг ха­руулж бай­на. Эдийн засгийн өсөл­тийн гол хөдөлгөгч хүчний хувьд үл хөдлөх хөрөнгийн хө­рөнгө оруу­­лалт буурч байна. Худал­дан авалт ч тааруу байна” гэжээ.

Энэ оны эхний дөрвөн сард үл хөдлөх хөрөн­гийн хөрөнгө оруулалтын хэмжээ 0.3 хувиар буурч, өргөн хэрэглээний бү­тээг­­дэхүүний ху­дал­дааны өсөл­­­тийн хурд өнгөрсөн оны мөн үеийн гуравдугаар сарын­хаас доогуур байгаа аж. Энэ нь эдийн засгийн уналтын шинж тэмдгийг харуулж бай­­гаа бөгөөд эдийн засгийн буу­­ралт, зах зээлийн эрэлт хэ­рэг­цээ муудаж байгаа зэрэг нь Хя­тадын барааны үнийн үзүү­лэлтэд нөлөөлөх юм байна.

Өглөөний сонин
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.