М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ
Турк улсын Антальяа хотноо дөрөвдүгээр 5-7-нд Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цувралын ээлжит  “Антальяа Гран при-2019”  тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. 

Анталья хот Гран При тэмцээнийг гурав дахь жилдээ хүлээн авч байгаа бөгөөд 75 орны 297 эрэгтэй, 188 эмэгтэй жүдоч хүч үзнэ. Энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчин чансаагаа 700 оноогоор ахиулах бол мөнгөн медальтан 490, хүрэл медаль 350, 5-р байр 252, шилдэг наймд шалгарвал 182, 1/16 шигшээ 112, 1/32 шигшээ 84, нэг ялалт авбал 70, оролцсон тамирчин бүр 6 оноо авах учиртай. Манай улсаас энэхүү тэмцээнд нийт 19 жүдоч хүч үзнэ. 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.