“Бээжин” хятад хоолны газрын дотоод хяналт хангалтгүй байна гэв

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу, Маргад үйлчилгээний төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Бөхбат” ХХК-ий “Бээжин” хятад хоолны газарт шалгалт хийжээ.

 Шалгалтын явцад ажлын байранд хорхой шавьж байх үндэслэл тогтоогдоогүй. Хүнсний бүтээгдэхүүний агуулахтай  боловч түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн хадгалах, хөргөх төхөөрөмжийн температурыг хянаж бүртгэл хөтлөөгүй, дотоод хяналтын журамтай боловч дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтыг үндэслэн 1000 нэгжийн шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгах хугацаатай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгсөн байна 

П.АНИР
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.