Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотойгоор шалгаруулна
Монгол Улсын Засгын газрын тогтоол, Хууль зүйн сайд сайдын тушаалаар  нийслэлийн Засаг дарга Цагдаагийн Ерөнхий газрын даргатай зөвшилцөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын зохион байгуулалтын бүтцийг тогтоох үүрэг хүлээсэн.  Үүний дагуу хамтарсан захирамж, тушаал гаргаж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Сонгон шалгаруулалтын 09 дүгээр сарын 08-ны өдөр нээлттэй зарласан бөгөөд энэ талаар тус ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа.

          -Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарласан талаар мэдээлэл өгнө үү?

-Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар 200,000-аас дээш хүн амтай нутаг дэвсгэрт Хотын цагдаагийн газрыг байгуулж, даргыг тухайн Хотын дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргатай зөвшилцөн томилох үүрэг хүлээсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөрчилж, Хууль зүйн сайдын тушаалаар тус газрыг байгуулах Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаад байна. Сонгон шалгаруулалтад оролцох иргэний баримт материалыг 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авна.

            -Оролцогчдод ямар шаардлага тавьж байгаа вэ, Сонгон шалгаруулалтын онцлогийг юу гэж тодорхойлж байна вэ?

-Монгол Улс анх удаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг нийтэд нээлттэй зарлаж сонгон шалгаруулах гэж байна. Анх удаа гэж тодотгохын учир нь өмнө нь аль нэг намын нөлөө, хэн нэгэн албан тушаалтан томилдог байсан бол энэ удаад нийслэлийн иргэдийн үнэлгээгээр, иргэний зөвлөлийн байгууллагын хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байна. Оролцогчдод тавьж буй гол шалгуур нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-ийн ерөнхий шаардлага буюу бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, Хуульч эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 15-аас доошгүй жил ажиллахдаа 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх шаардлагатай.

Энэ шаардлагыг хангасан иргэд Нийслэлийн Засаг даргын “Эрүүл, аюулгүй Улаанбаатар” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хангаж ажиллах, Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй амар тайван байдлыг яаж бүрдүүлэх, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинэчлэлийн талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулан хүргүүлнэ. Нэг үгээр хуулийн ерөнхий шаардлага хангасан иргэд энэ албан тушаалд нэр дэвшинэ гэсэн үг. Гол онцлог нь тэдгээр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг олон нийтийн цахим хуудас, өдөр тутмын сонинд нийтэлж, иргэдээс үнэлгээ авах нь шалгаруулалтын багагүй хувийг эзэлж байгаа юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын дэргэд байгуулагдсан Иргэний зөвлөл шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд орсон.Тэдний санал ч чухал нөлөө үзүүлнэ гэж бид үзэж байгаа.

            -Улаанбаатар хотын Цагдаагийн даргыг анх удаа иргэний оролцоотойгоор сонгон шалгаруулах гэж байна. Энэ нь ямар давуу талтай вэ?

-Энэ сонгон шалгаруулалт, шинэ зарчим манай иргэдэд маш олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Мөн энэ салбарт зөв хандлага төлөвшүүлж байгаа юм. Өмнө нь хэн нэгэн албан тушаалтан томилдог. Эргээд томилогдсон хүн нь Хотын даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар ямар ч ойлголтгүй, юу хийж хэрэгжүүлэх нь тодорхой бус, томилсон албан тушаалтны үүргээр ажилладаг байдлыг бүр мөсөн халж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргат бүрэн дархлаа үүсч байна. Энэ нь цаашид хийгдэх шинэчлэлийн ажлын эхлэл гэж бид үзэж байгаа. Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсны дараа цахим хуудас, өдөр тутмын сонинд байршуулж иргэдээс санал, үнэлгээ авах үеэр иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zuitei 2014-09-11 17:35:52
    Mash ashigtai, hahuuldaj alban tushaald ochihoo bolih ni baina sh dee. Bidend bas hun songoh erh ugch baina. Bolohgui ni yu baina. Aldaa garch boloh l yum gehdee ehlel tavij baigaa mash zuitei.
  • үүл 2014-09-11 11:05:11
    Энэ шоу хэнд ашигтай юм бэ. Ёстой ард иргэдийн сонгосон хүнийг батламжилж харагдаач. Тэгээд ч үндсэн хууль энэ тэр гэж нэг юм байдгийг Үүл дарга мэдэх үү. Лав Цагдаагийн газрын даргыг санал асуулгаар сонгоно гэж дуулаагүй юм байна. АН олонх болсноор эрх
  • Зочин 2014-09-11 08:59:54
    Энэ одоо бидэнд ямар ашигтай юм бэ.Даргадаа захирагдахгүй бас нэг Билэгт гарч ирэх үү. Босоо тогтолцоотой цэргийн дэглэмиэй байгууллагад улстөрчид гар хуруугаа дүрэх ямар хэрэгтэйн.
  • Зочин 2014-09-11 08:58:02
    Энэ одоо бидэнд ямар ашигтай юм бэ.
  • jervis 2014-09-11 07:44:45
    Wow Bugdeeree uzeed aldatsgaaya!!!!!!!!!!!!!!!!!!!