Төрийн нэр барьж луйвар хийдэг “төгсөрчихсөн” хулгайчууд
Төр ямар хүлцэнгүй юм бэ. Төрийн дээр гарч суусан хулгайч луйварчингууд ямар том юм бэ.  Төрийн нэр барьж чадлынхаа хэрээр идэж ууж, хувьдаа завшчихаад тавьсан өрөө, тарьсан балагаа төрөөр төлүүлчихдэг “Жаст”-ын Ш.Батхүү, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, “Алтжин” группийн захирал Г.Алтан нарыг яалтай билээ.

Хэдхэн хоногийн өмнө “Жаст” группийн Ш.Батхүүгийн тавьсан өр зээлийг Эрдэнэт үйлдвэрээс тэглэв. Ингэж гадаад улсад өргүй боллоо, харин ч бидэнд баяр хүргэх ёстой гэж Шадар сайд болон Эрдэнэтийн удирдлагууд мэдээлэл хийсэн. Арай ч дээ, төрд мөнгө гэж байхгүй ард түмний татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг ойлгодог баймаар юм даа.

Тэгвэл уржигдар төв банкнаас Капитал банк дампуурч байгааг албан ёсоор зарлалаа. Ардын нам засаг барьснаас хойших 13 дахь банк ийнхүү дампуурлаа зарлаж байгаа юм байна. Эдийн засгийн хувьд тогтворгүй, цаашдаа үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон энэ банкийг татан буулгах нь зөв гэх ч төрийн болон ард түмний хадгалуулсан, эргэлтэд оруулсан их хэмжээний мөнгийг яах вэ. Хэдий 20 сая хадгаламжаас доош мөнгийг ХААН банкаар дамжуулж олгоно, иргэдийг хохиролгүй болгоно гэж байгаа ч төр эрсдэлд орох магадлалтай боллоо. Хадгаламж эзэмшигчид байдал эвгүйтсэнийг мэдсэн тул өнөөдөр жагсаал хийх гэж байна. Монголбанк болон АТГ-т газарт албан шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Төрийн нэр барьж “төгсөрчихсөн” хулгайчуудтай хэн хатуу хариуцлага хүлээлгэх юм бэ. Ямар замаар яаж хохирол барагдуулах вэ гэдэг нь яах аргагүй анхаарал татна.

Капитал банкийг дампууруулах гол үүргийг хэн гүйцэтгэв. Мэдээж УИХ-ын гишүүн Б.Ундармаа байгаа. Тэрбээр хөрөнгө мөнгөөрөө толгой баячуудын тоонд явдаг байж яагаад банкаа дампууруулав. Түүний хувьд ард түмний боломжийг булааж, банкаа тэтгэж ирсэн хэрнээ яагаад үгүй хийв.

Хувьдаа 128 тэрбумын хөрөнгөтэй, арилжааны банктай, "Бишрэлт", "Wellmart" сүлжээ дэлгүүрийн эзэн өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-аас зээл авсан нь илрээд буй.

Түүгээр ч барахгүй ажилгүй иргэдийг ажлын байртай болоход төрөөс дэмжих зорилготой “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан ”-ийн жижиг зээлийн эх үүсвэр 7.6 тэрбум төгрөгийн талыг өөрийн хувийн “Капитал” банкаараа дамжуулан зориулалтын бусаар зарцуулсан байдаг.  2015 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Г.Баярсайхан “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-ийн жижиг зээлийн эх үүсвэр болох 7,6 тэрбум төгрөгийг Б.Ундармаагийн “Капитал ” банкаар дамжуулан зорилтот бүлэгт хүргэх гэрээ байгуулжээ.

Ажилгүй иргэдийг амжиргааны эх үүсвэртэй болоход нь дэмжих зориулалттай учраас жилийн 7 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай олгодог жижиг зээл юм.

Гэрээний хугацаа 2017 оны 09 сард дуусч, 2018 оны 03 сард буцааж өгөх ёстой байсан ч “Капитал” банк уг мөнгийг буцааж өгөхгүй луу унжсаар өнөөдрийг хүрсэн гэх.

Аудитын шалгалт оруулахад уг 7.6 тэрбум төгрөгийн ердөө 50 хувийг нь л зориулалтын дагуу зарцуулсан. Үлдсэн 50 хувь нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, 3.5 тэрбум төгрөгийг арилжааны зориулалтаар "эргэлдүүлсэн" гэсэн үг.

Одоо бол эрүүгийн гэмт хэрэгтэн болчихсон яваа. Хууль шүүхийн байгууллага хэрхэн ажиллахыг ямар хариуцлага хүлээлгэхийг цаг хугацаа харуулах биз.

Яагаад УИХ-ын гишүүн гэхээр хууль үйлчилдэггүй юм бэ. ЖДҮХС-аас зээл аваад зогсохгүй ажилгүй орлогогүй иргэдийн боломжийг дээрэмдэж, хувийн банкиндаа хөрөнгө оруулсан хэрнээ өнөөдөр дампууруулж байгаа юм бэ. Гэр бүлийн хүн нь Капитал банкны эзэн байна, өөрөө хувь эзэмшиж байгаа нь цаасан дээр хараар бичсэн байхад “Би зээл авсны мэдэхгүй. Би хувь эзэмшдэггүй” гэж мэлзэж худлаа хэлэхээсээ яагаад ичдэггүй, эмзэглэдэггүй юм бэ. Төрийн нэрээр ингэж ард түмний мөнгийг угааж хувьдаа завшиж идэх аргад суралцсан төгсөрсөн, төрөөс төрсөн хулгайч, луйварчид юм байна.

Капитал банк дампуурсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл авах гэсэн боловч ямар нэгэн тайлбар хэлэхээс татгалзаж “Улс төр” гэв. Ингэж хэлэхээсээ ичээч, та.

Орлогогүй, амжиргааны эх үүсвэргүй иргэдийн мөнгийг дээрэмдэж суухдаа юу бодсон бол доо. Капитал банкаараа дамжуулж, нийгмийн даатгалын олон тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулсан дуулианд ч холбогдож байсныг олон нийт мартаагүй байгаа шүү. Танд ёс зүй гэж байна уу. УИХ-ын гишүүн гэж сонгогчдодоо төлөөлөх ч эрх танд байхгүй шүү.

Капитал банк дампуурах сургаар “Алтжин”-гийн Г.Алтан ямар айхтар зальжин ажилласан юм бэ. Хэдхэн хоногийн өмнө түрээслэгчдийнхээ иргэний үнэмлэхийг хурааж авч, сая төгрөг өгч байна гэсэн мэдээлэл гарч шуугиан тарьсан.

Луйвраар гаршсан Г.Алтан банк дампуурах сургаар эртнээс зохион байгуулалтад орж бүхнийг нарийн төлөвлөсөн бололтой. Банкны дампуурал хүртэл тэдний зурсан зураг, гаргасан жимээр явах юм.

Капитал банкинд “Алтжин” группын эзэн Г.Алтангийн 60 тэрбум төгрөг хадгалагдаж байжээ. Энэ мөнгийг банк өгч чадахгүй, дампуурах нь тодорхой болонгуут “1 сая төгрөг өгнө” гэж түрээслэгчдийнхээ иргэний үнэмлэхийг аваад Капитал банк дээр хүн тус бүрт хадгаламжийн данс нээлгүүлжээ.

Банк дампуурлаа зарлангуут 20 саяас доош хадгаламжтай иргэд хадгаламжийн даатгалаас мөнгөө Хаан банкаар дамжуулан авах эрх үүссэн байгаа юм.

Эдвард Сүрэн ингээд 4200 хүний дансаар дамжуулаад 60 тэрбумаа авах боломжтой болов.  Харин ард иргэд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын хадгалуулсан мөнгөө авч чадахгүй нь. Эдний хуйвалдаан бүр төгсөрчихжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Капитал банкинд төрийн 340 тэрбум төгрөг байршиж байсан” гэсэн. Тодруулбал, Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум,  Хөгжлийн банкны 52 тэрбум, МУБИС-ийн 2 тэрбум, АШУҮС-ийн 4 тэрбум, ЖДҮХ сангийн 47 тэрбум ингээд нийт төрийн буюу татвар төлөгч иргэдийн хуримтлуулсан 340 тэрбум төгрөг хадгалагдаж байгаад банк дампуурснаар гацлаа.

Эдгээр мөнгийг төлж барагдуулах үүргийг төр хүлээнэ. Өөр хэн хүлээх үү. Төрөөр өрөө төлүүлдэг хулгайчууд ард нь багаа нуугаад үлдэнэ. Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй байна. Ийм шийдвэр, ийм үйлдэлд ард түмэн цухалдаж бухимдаж жагсаал цуглаан хийхгүй гээд яах юм бэ.


О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2019-04-15 07:02:47
    Tur gej bgaa l yum bol hulgaich luivarchdiig nasaar ni barij horih heregtei ard tumen bisoh bhaa arai dendlee ene 2 muuhai avgaig hen haatsailaad hen davraagad...
  • Ju 2019-04-12 05:27:06
    Buzar emsuud.haraal ideg
  • irgen 2019-04-12 03:46:11
    MONGOL MOMONUUD AIMSHIGTAI YUMAA.
  • Zochin 2019-04-11 10:36:54
    Eo eo buuj uhmeer yumbe.ene 2ig tegeed uhuuleechee
  • Иргэн  2019-04-11 09:16:15
    Сэтгүүлчид алтчин Пөмбөгөрт иргэний үнэмлэх цуглуулж бн гж сурвалжилж байсан, хөөрхий мэдээд 1 сарын өмнө хэлээд байжээ, Алтан авгай сарын өмнө мэдээд ажлаж бж
  • Bat 2019-04-11 03:52:20
    Tegeed mongoo avah n buruu um u? Ta nar bas joohon hunleg baij uzeech. Malnuud
  • Nar 2019-04-10 16:31:46
    Altan gej hun tegj olon hund dans neelgeed mungu avsan bn uu ugui yu gedgiig medehiin tuld buren erht tuluulugchtei ni uulzaad medej bn shuu dee.
    • Nar 2019-04-10 16:34:43
      Hudlaa Altan gej chuluu huulguud ard ni hariutslaga huleelgeh ystoi Ariunbold orgon zailah gej bn. Ter hun l ene olon hunii mungiig tuluh ystoi.
      64.119.20.198
      Мэдэгдсэн Хариулах
  • арай л  2019-04-10 15:09:41
    чадлынхаа хирээр биш шуналынхаа далайцаар хулгайлж иддэг юм бишүү ? шуналд ямар хязгаар байх биш ... арай л хэтэрч байна даа арай л
  • урнаа 2019-04-10 15:04:11
    1.батхүү. ундармаа. аотан нарын бүх хөрөнгийг хурааж улсыг өрнөөс гарга 2. эдгээр хүмүүсийг эрүү үүсгэж шалга
  • hh 2019-04-10 11:51:18
    4200 hund dans neesen ni huuli bus..bugdeeree ochood gar holiin useg zuraad neechiheegui bh...hadgalamj ezemshigchidiin gariin usgiig tulgaad huuramch bol
  • U.Bold 2019-04-10 10:31:01
    EZ hohirlyg olson huu ashigtai hamt tootsoj toluulbel shudarga yosond niitsne. Tegeed eruugiin hariutslagyg yal edluulj jigshuur bolgoh heregtei.Jiriin urgen ...
  • Зочин 2019-04-10 09:40:23
    Луйварчдыг алах юмсан, үхээсэй, үхээсэй, үхээсэй
  • Зочин 2019-04-10 09:18:49
    Алтангийн хүнд тараасан мөнгийг улсын орлого болго. Тодорхой шүү дээ саяхан баахан гаруудад данс нээсэн гээ биз дээ
  • зочин 2019-04-10 08:39:46
    монгол улсад юу нүүрлээ вэ? биднийг харж хамгаалах хүн алга уу? ёстой боож үхмээр, тэчээр барагдмаар болж байна. Юу хараад, хүлээгээд ийм улсыг давраагаад байна...
  • Гэрэл 2019-04-10 08:35:11
    Энэ луйварчдыг яаралтай баривчлаачээ,Боож үхэх юм бйна л даа.Ийм төртэй байх ч гэждээ Ард түмэн минь ямар хүлцэнгүй юм Луйварчид нь яасан их шуналтай юм бэ.
  • зочин 2019-04-10 08:25:51
    Монголд төр гэж даанч алга бүгд өөрсдөө луйварчидтай нийлээд хулгайлаад байхад хэн итгэх юм хөөрхий ард түмэн хэдэн компанууд маш хүнд болоод байна хүч хөдөлм...
  • Zochin 2019-04-10 08:21:36
    Ene deeree ert shiideed odoo tegekh kheregtei geed zaadag khun bna shuu dee neg l odor edgeer khumuus khuurch chadakhgui bno shuu dee edgeer bol ubsiin khumuus
  • Зочин 2019-04-10 08:18:26
    Хүрэлсүх сайд ажлаа хийвэл яасан бэ. Гарч ирэхдээ их лаг лаг юм ярьсан даа. Одоо ажил хэрэг болгож, улс орон ард иргэдээ дампуурлаас гаргаачээ.
  • Zochin 2019-04-10 07:14:04
    Gadni ornuud tatvaraar ulsaa hugjuulj baihad mnaih shig orond tatvarig nb yu ch vgvi huvaagaad idchihdeg .naad humuusin chinb hurungu gj terbum 2aar baigaa...
  • Huviaraa tootsoo hii 2019-04-10 06:57:02
    Edgeer humuus bolon banknii ezduud, tom zeeldegch nartai huviaraa tootsoo hiisen ni shuluuhan baih daa, tuunees bish Mongol bankiig haraad baival mud butehgui.
  • Ногоон 2019-04-10 06:20:24
    Үхтэлүүдийг алаач буудан хороожээ...
  • иргэн 2019-04-10 05:16:21
    Ундармаа бол жинхэнэ МАНАН мафийн гишүүн гэдэг нь нотлогдож бна. АН эрх барьж байхад СЭрдэнэ ГБаяртсайхан нар сангийн мѳнгѳѳр дэмжиж байсан. Саяхан МЭнхболдыг ...
  • 1456 2019-04-10 04:52:30
    Аймшигтай сэжгийн авгай нарыг буудан хороо...
  • Хүү 2019-04-10 04:51:43
    алтан хадгаламж дээр оргүй 60 тэрбум нэхээд бсн хүн, энэ удаад ч хадгаламжтай бсн нь худ бх оо
    64.119.27.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Санал 2019-04-10 04:25:52
    Иргэд өөрсдөө дансанд аа хийе
  • zochin 2019-04-10 04:24:22
    teriin tusheed negiig bodoj 2-g tungaaj bga.uamarch bsan.ene 2 abgain buh herenge huraagdah estoi.ter uariltslaga egeed uabj bgagii ni sonson chini estoi hog.
  • Zochin 2019-04-10 03:59:56
    Elbegdorj negentee hel ee bizdee.Ard tumen bol uher sureg .Hoshgoruulna aa gej. Temtcdeggui ard tumen mohdog jamtai.bugdeeree moorood l yvjiihaasdaa...
  • Зочин 2019-04-10 03:57:08
    Хулгайч луйварчин авгай нарын хөрөнгийг н хурдан хурааж улс орноо хохиролгүй болгоо ,Хүрэлсүх Нямдорж нар ажлаа хурдан хийгээч.
    • зочин  2019-04-10 17:48:40
      алтан авгайг нямдорж яаж ч чадахгүй.ар талын хамгаалагч
  • Mongol 2019-04-10 03:57:04
    Ineedtei ard tumen minee tatvar tuluhuu bolih heregtei tegeed ulsaa buunuuruu suiruuleh heregtei uur temtsel algaa
    66.181.161.104
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-04-10 03:43:04
    Г.АЛТАН АВГАЙН АРД Ц.НЯМДОРЖ ТЭРГҮҮТЭЙ МАН - ЫН МАФИ БҮЛЭГЛЭЛ БАЙХАД ТА МУУСАЙНУУД ЯАХ ЮМ !!!!
  • Zochin  2019-04-10 03:31:09
    Neeree tur ni diilehgui boltoloo tugsurtsiin bnaa ene hulgaichuud chini.
  • Нямаа  2019-04-10 03:28:38
    Төр буруутай дампуурах гэж байгаа банк руу мөнгө шилжүүлдэг нь юу гэсэн үг үү, нийлж хулгай хийсэн хулгайчууд байна...
  • Бат 2019-04-10 03:17:52
    Яасан сайхан буянтай сахиусан тэнгэрүүд вэ. Амны хишигтэй юм аа.
  • Бат 2019-04-10 03:07:07
    Хамаг буруу нь төрд л байгаа юм шиг ээ нөгөө төрийн төмөр нүүр хаачив татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг шүүх цагдаа хаачив хараал идэг
  • зочин 2019-04-10 03:03:29
    Одоо зүгээр буудах л хэрэгтэй.Өөр ямар ч гарц байхгүй . Хэдийг буудхад бусад нь сайн дураараа хөрөнгөө хураалгана. Цаашдаа их үлгэр болно.
  • Даваа  2019-04-10 02:38:34
    Хүүрүүдийг буудаж ал...Төрийг дампууруулж ард түмнийг элгээр нь мөлхүүлж байна...
  • !!!! 2019-04-10 02:28:57
    Altan Bathuu Undarmaa nar Ulsad uchruulsan hohirloo yg toloh gej baisan chini Mongoliin Tor urduur ni dairaad tolchihson gej b na sh dee hoorhii ESTOI HUZNA biz...
    • zochin 2019-04-10 04:28:09
      altan gej abgai ter ssihan hania ualaa.bathuugiin dor alaa delgeed hebtej bausaniig bi sain medne.estoi bazar abgai
  • Ez 2019-04-10 02:26:23
    Uursduu hamt mungu ugaasan bolohoor yaj ch chadahgui. Daraagii. zasgiin gazariig l harah heregtei
  • Зочин 2019-04-10 02:21:38
    Үүнийг хуулийн байгууллага шалган тогтоож үнэн бол энэ авгай нарт зохих хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй
    •  2019-04-10 05:08:11
      хуулийнхан Гууль. шалгах гээд очиход нэг боодол доллар үзүүлээд л сүргүй сүнсгүй болоод гараад гүйнэ.
  • Алх 2019-04-10 02:20:26
    Нүд нь бултрэх гэж байгаа луйварчид...Ард түмний боложмийг хулгайлсанд дүүжилж алаач цаазаар ав..
  • зочин 2019-04-10 02:11:25
    жинхэн гаршсан хулгайч нар. хуулийн сэмхийг ашиглаж баяжсан. байгаа хѳрѳнгѳѳ ѳѳр хүний нэр дээр байршуулдаг
    • Баагий 2019-04-10 05:12:50
      Ц. Нямдож хуулийн цоорхойгоор хэрхэн луйвар хийхий зааж удирдаж байгааг хянадаг, шалгадаг хүн энэ МУ-д байна ууу....???? Турк гаралтай хотонгууд
  • зочин 2019-04-10 02:07:03
    Энэ хүмүүст юун буруу байхав, өөрөө нь төлүүлэхгүй өмнөөс нь төлөөд байгаа төр буруутай шүү
    • huuhenhuu 2019-04-10 03:02:32
      2 bug.uhej baisan halgaich.tamd una.4-n mech ni tat.2 nud ni sohor.
      64.119.16.85
      Мэдэгдсэн Хариулах