Төрийн мөнгийг арилжааны банк руу хийж, банкийг нь дампууруулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэв
Өнөөдөр Төв банкны үүдэнд хохирогчдын нэгдсэн холбоо болон хадгаламж эзэмшигчид мэдээлэл хийж шаардлага хүргүүллээ.

Тэд “Капитал” банканд 20 иос дээш сая төгрөгийн хадгаламж эзэмшигч бөгөөд банк дампууруулахад хүргэсэн хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна. Өнөөдөр 60 орчим иргэн гомдол гаргаж, шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав.

Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төвийн тэргүүн Х.Оюунцэцэг “Капитал  банк 2003 онд байгуулагдсан юм билээ. Шилдгийн шилдэг гэсэн шагнал авч байсан. Үйлчилгээ сайтай банк гэж боддог байлаа. Гэтэл дампуурав.
Яагаад арилжааны банкуудад төрийн мөнгийг оруулдаг байсан юм бэ. Их хэмжээний мөнгийг одоо төр гаргаж өгч чадах юмуу. Төрийн мөнгийг төрийн банкинд яагаад байлгаж болоогүй юм. Одоо зээлдэгч нар гэхээр албаар чанаргүй зээлдэгч нарыг гаргаж ирнэ.

Хадгаламж зээлийн хоршооноос өмнө таван банк дампуурсан. Иргэд итгэхээ болиод Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулаад бас дампуурсан. Ингээд дараа нь арилжааны банкууд гарч ирж мөнгөө хадгалуулсан. Өнөөдрийн гол асуудал юу вэ гэхээр чанаргүй зээлдэгч нарын нэрсийг ил гаргаач. Хувьцаа эзэмшигчийг олон нийтэд зарлаач, хөрөнгийг нь яаралтай битүүмжилээчээ.

Эд хөрөнгөтэй, эрх дархтай хүмүүс эрх ашгаа хамгаалахын тулд хүний бичиг баримтыг авчээ. Банкны үйл ажиллагааг доголдуулсан Г.Алтан нарт яаралтай хариуцлага тооцооч. Бид нар төв банкнаас чанаргүй зээлдэгч нар болон барьцаа хөрөнгийн талаар мэдээлэл өгөхийг шаардаж байна. “Алтжин”-гийн Г.Алтан хэдэн төгрөгийн хадгаламжтай байсан юм. Одоо хэдийг нь яаж ямар замаар гаргаж авах гэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өг.

Капитал банк 2015 оноос хойш үй ажиллагаа нь доголдоод байхад ямар арга хэмжээ авч байсан юм бэ. Аудитын хэдэн удаагийн шалгалт оруулсан юм бэ.

Одоо иргэдийг хохиролгүй болгохыг шаардаж байна. Банкны төлөөллүүд бид нарыг хүлээж авч уулзах ёстой.

Мөнгөний том сүлжээтэй асуудал үүсгэсэн удирдлагууд огцрох ёстой. Банк дампуурна гэдэг маш ноцтой зүйл.
Төрийн банкийг арилжааны банк руу оруулж найдваргүй зээл хэлбэрээр эрх мэдэлтэй хүмүүс нь өөрийнхөө компани руу мөнгө угаах зорилгоор гаргаж байж. Дараа нь банкаа дампууруулж, өрөө төрөөр төлүүлж байна. Сангийн сайд нь сангуудын мөнгийг Монголбанк гаргана гэж хэлсэн. Тэгэхээр төв банкнаас мөнгө хэвлэж магадгүй. Үгүй бол нөгөө татвар төлөгчдийн мөнгөөр сангийн мөнгийг төлөх гээд байна.

Тэгэхээр 20 саяын хадгаламжтай хүмүүс мөнгөө яаж олж авах юм бэ. Тэгэхээр томчуудын хөрөнгийг маш яаралтай хурааж авмаар байна. Хувьцаа эзэмшигч гээд байгаа Б.Ундармаагийн 26 ААН-ийг битүүмжилж, иргэдээ бодож хохиролгүй болго” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR RAJ 2022-07-01 11:50:22
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яаралтай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна. Донорыг ($350,000.00) шагнана.(Narayanahealthcare.in@gmail.com) Бид улс дая...
  • mongol 2019-04-10 16:59:31
    sanaataigaar buleglen hiij baigaa sh dee,tsaazig halsan elbegeeger davhar toluuleh heregtei
    182.160.3.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-10 10:37:37
    Ундармаа авгайн хөрөнгийг битүүмжилж иргэдийг хохиролгүй болгох хэрэгтэй.
    203.217.139.228
    Мэдэгдсэн Хариулах
  • 100 % tatvar avdag baij 2019-04-10 07:02:45
    yagaad 20 saya gej, 100% butsaah yostoi shde. Humuus huviaraa tootsoo hiigeed munguu olj avsan ni shuluuhan yum baina daa, mongol bankiig harval mud butehgui
    108.218.234.108
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-10 06:45:34
    MAH namiin nuhduudee ard tumneeree toglohoo hezee bolih yum be
    66.181.189.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-10 05:10:46
    20 хүртэл гэж хууль нь хүртэл гуйлгачин бай гэсэн адил яагаад энгэж ангилж төр ард түмэндээ ялгавартай хандаж байна
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-10 05:10:01
    сурсан аргаараа мөнгөө цэвэрлэж байгааг хүн бүр л мэдэж байгаа. хоногийн хоолны төлөө ухаангүй сууж байгаа хүн ам нээхгүй ээ
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах