Х.Баделхан:Түрээсийн орон сууцыг өмчилж болно
“Буянт-Ухаа 2” хороолол ашиглалтад орох хугацаа нь хойшилж, иргэдэд хүлээлт үүсгэсэн байдалтай байгаа билээ.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцны журмыг баталсан байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцын журмыг баталлаа. Иргэдээс олон хүсэлт ирсэн. Хувьчилж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу энэхүү журмыг гаргаж байна. Орон сууц түрээслэгч иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлт гаргаснаар өмчилж авч болно. Хоёр хүсэлт гаргаж нөхцлийг хангасан тохиолдолд өмчлүүлж болно.

Үүний тулд урьдчилгаа 30 хувийг төлснөөр ипотекийн зээлд хамрагдаж байраа өөртөө өмчилж авч болно.

Мөн тав хүртэлх жилийн дотор түрээсийн орон сууцны төлбөрийг төлөх зарчмаар худалдан авч болно. Тухайн компанитай тохироод сар болгон тодорхой хэмжээний төлбөр төлөөд авах боломжтой. ТОСК-ийн 1, 2 дугаар байрны иргэд уг журмын дагуу хувьчилж авч болно. Энэхүү журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ.

Өнгөрсөн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрийг тооцохгүй. Дараагийн долоо хоногт энэхүү журмыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Бид бол 100 түрээслэх саналтай байгаа. 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр баригдаж байгаа. Түрээсийн орон сууц хэлбэрээр баригдаж байгаа барилгууд үнэтэй бишээ,  хямдхан өртөгтэй баригдаж байгаа" гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.