“Уул заамар” компанийн ухсан нүхэнд мал унаж үхээд байна
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компани өнгөрсөн гуравдугаар сард дөрвөн хүний амь насаар наадсан билээ.

Хууль журам үйлчилдэггүй энэ компанин 6 лиценз эзэмшдэг бөгөөд гол осол гаргасан уурхайг нь түр хугацаагаар зогсоосон байгаа юм.

Тэгвэл тус компанийн нэг лицензтэй "Уул Заамар" компани хаа сайгүй өрөмдлөгө хийж, бараг 10 кв/м тутамд нэг хоосон цооног гаргаж орхисны улмаас мал нүхэнд унах болжээ.

Өчигдөр гэхэд л нэг цооногт дөрвөн унага унасан байна. Нэг унага нь үхэж гурвыг нь иргэд татаж авч гаргасан байна.

Орой үдшийн цагаар хүүхэд хөгшид ч нүхэнд унах эрсдэл байгаа талаар нутгийн иргэд ярьж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.